Стивен Сигал Аризона мужийн сонгуульд өрсөлдөнө

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Аризона мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөх  тухайгаа телевизийн шоунд оролцох үеэрээ ярьжээ.
Тэрээр “Сонгуульд өрсөлдөх бодол байгаа ч одоохондоо түүнээс илүү хариуцлага хүлээсэн ажлууд байна. Тиймээс тийм ч яарахгүй байна” гэж хэлжээ.
Адал явдалт, тулаантай киноны шилдэг жүжигчдийн нэг Стивен Сегал амбан захирагчаар ажиллавал хилийн аюулгүй байдалд анхаарна гэж мэдэгдсэн байна. Өдгөө 61 настай жүжигчин монголын иргэн Б.Эрдэнэтуяа хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэж, хүүтэй болсон билээ.
Хэрвээ тэрээр амбан захирагч болвол Аризона мужийн тэргүүн хатагтай монгол бүсгүй болох юм.

URL:

Сэтгэгдэл бичих