“Бридж”-ийн ажилчид Ц.Сэдваанчигаар удирдуулахгүй гэв
-Хувьд ч хувьсгалд ч тохирохгүй түүнийг яах вэ-
УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж явсан Ц.Сэдваанчигийг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болгосон. Тиймээс УИХ-ын гишүүн байсан, гэрээний эсрэг байр суурьтай нөхрийг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болгосон нь гаднын хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэсэн. Улмаар хөрөнгө оруулалтаа татахаас эхлээд нэлээд хөдөлгөөн болох шинж орохоор нь түүнийг огцруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг журамт нөхрөө ажлаа өгөхийг шаардсан дагуу тэрээр огцорч байсан нь саяхан.

Учир нь Ц.Сэдваанчиг “Рио Тинто”-д өөрийн дур мэдэн захидал илгээсэн гэх шалтгаанаар огцорсон юм. Тодотговол “Рио Тинто” Оюутолгойн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт буюу гүний уурхайг барьж байгуулахад шаардагдах мөнгө тэдэнд байгаагүй аж. Тэгээд дэлхийн хэмжээний арилжааны 10 гаруй банкуудаас зээл авахаар болжээ. Эдгээр 10 гаруй банкууддаа хариу өгөх бас дэмжлэг авахын тулд “Рио Тинто” Монголын Засгийн газарт ханджээ. Учир нь бидэнд ийм зээл хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд нэмэлт санхүүжилтийг дэмжсэн захидал хийж өгөөч гэж хүсчээ.
Харин манай Засгийн газар нилээд цааргалсан учир “Рио Тинто” элдвээр шахалт үзүүлэх болсон. Манай Засгийн газар ийм агуулгатай захидал өгөх нь эрсдэлтэй гэж үзсэн байсан юм. Гэвч Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Ц.Сэдваанчиг “Рио Тинто”-д захидал илгээжээ. Мэдээж “Та бүхний банкуудаас авах гэж байгаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжих боломжгүй” гэсэн агуулгатайгаар хууль, гэрээний тодорхой заалтыг дурдан илгээжээ. Түүний захидалд “Рио Тинто” хилгэнэж, хөрөнгө оруулалтаа зогсоож асуудал үүсгэсэн.
Харин энэхүү захидлаас болж ажлаасаа хусуулсан Ц.Сэдваанчигийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өөрийн эзэмшлийн “Бридж” группийг удирдуулахаар томилсон юм. Гэтэл тэрээр аанай л дур мэдэн зохион байгуулалт хийгээд эхэлжээ. Тухайлбал, “Бридж” группийн охин компаниудыг нэгтгэж, орон тооны цомхотгол хийхээс эхлээд орвонгоор нь эргүүлсэн учраас тус группийн зарим ажилчид Д.Ганхуягт захидал хүргүүлэхээр болжээ.
Захидалд “Зах зээлийн нийгэм, эдийн засгийн ороо бусгаа үед олон ажилчдыг хоолноос нь салгаж, дураар авирлаж байгаа Ц.Сэдваанчиг захирлаар группээ цаашид удирдуулмааргүй байна. Ц.Сэдваанчигийг ирэхээс өмнө бид боломжийн ашигтай ажиллаад, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байсан. Манай байгууллага олон жилийн туршлагатай, тэр хэмжээний туршлагатай сайн ажилчид олон бий. Гэтэл энэ компанийн төлөө зүрх сэтгэлээ өгч, амьдралаа зориулж ирсэн хүмүүсийн амьдралд оролцож болохгүй шүү дээ” гэх утгатай захидал эзэндээ очихоор зэхжээ.
С.Баяр
URL: