Хүчингийн хэргээр шүүхдээд байгаа ”Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнхийн гэргий Г.Урангоо нөхрийнхөө бусармаг үйлдлийн эсрэг хариулт өгч чадсангүй
Монголын морин спорт уяачдын холбооны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Пунцагбалжир агсны удамыг залгасан ганц хүү П.Энхмөнхийн талаар таагүй мэдээлэл тархах болж түүнийг facebook-ээр нэгэн эмэгтэйтэй танилцаж, улмаар хүчирхийлсэн гэх хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй.
Өдгөө эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг П.Энхмөнхийг энэ талаар “Интернэтэд гарсан худал мэдээллийг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна. Удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ” гэж цахим хуудастаа бичиж байсан ч хийсэн хэргийг нь илчилсэн баримт сэлт цугларсан тухай шар хэвлэлүүд уралдан бичих болсон.
Тэгвэл уг хэргийн талаар болон, гэр бүлийнхээ талаар анх удаа өгсөн ярилцлагадаа хүчингийн хэргээр шүүхдээд байгаа ”Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнхийн гэргий Г.Урангоо нөхрийнхөө бусармаг үйлдлийн эсрэг хариулт өгч чадаагүй байна.
URL: