Зүрх /Шүлэг/
Зүрх минь нисээд л чиний сэтгэл дотор, хөмсөгөө атируулсан байвал хөөрхий зүрх минь ямар их шаналдаг гээч
Зүүдэндээ би чамайг зүрхгүй байхыг харсан, зүрх чинь миний дотор ирчихсэн байлаа
Бидний зүрх нийлхээрээ ямар хүчтэй цохилдог гээч,..хоёр зүрх хамтран хорвоогийн дууч хонх шиг жингэнэдэг
Би чиний зүрхийг гэрэлтэж байхад дуртай, гэрэлтэхээрээ ямар хурц гээч, яг л нарны цайвар ягаан туяа мэт…
Туяанд нь бид өнгөжин улам тодорч, хайрын шувууд шиг хаа сайгүй нисэн дүүлдэг
Бид чинь шувуу юм биш үү,..шулганан дурлалцаад л, шунан тэмүүлээд л, бид чинь жигүүртэй юм биш үү..
Жигүүр минь зүрх, ямар хол дэвэн дүүлдэг гээч…яг л тэнгэрийн сахиус шиг дурлахаараа маш хүчтэй, маш хол дэвдэг… зүрх минь жигүүр юм
Хайрлалцахаараа зүрх хамаагүй томорчихдог, тэнд тэнгис далай, гариг эрхэс, тэнгэрийн одод, дэлхий тэр чигтээ багтдаг
Тэднээс бид хамгийн тод од, тод гариг нь болж цацардаг….
Дурлалцахаараа бид ямар үзэсгэлэн төгс гээч, яг л цэцэгс шиг, шаргалтан намирах үсээрээ ижилсэх навчис шиг төгөлдөр тансаг..
Зүрх минь зүүд зэргэлээ шиг, хөгжим шиг, хөг аялгуу шиг эгшиглэж эхэлдэг,.
Зүрх минь хөгжим юм, хайраар л түүнийг хөглөж, хамгийн яруу тодоор эгшиглүүлэхсэн..Зүрхэн дотор чинь бүжиглэхсэн…
2014.01.02
……..Х.ДУЛАМСҮРЭН……
Зохиогч: Duya Dulamsuren
URL: