Хог боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлнэ

d1701eb810f795a4big
Энэ онд нийтийн үйлчилгээний тал дээр хэд хэдэн ажлыг хийхээр НЗДТГ-аас  шийдвэрлэжээ.  Ингэхдээ хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байна.
Мөн  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байгааг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
  Түүнчлэн МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг ҮХАА-н яамтай хамтран эхлүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн захуудыг хотоос гаргах асуудлыг судалж, шаардлагатай бол НИТХ-аар шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын материал, авто машины зах, хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн байршилд дахин төлөвлөлт хийхээр тусгасан байна.
 

URL:

Сэтгэгдэл бичих