Цалингийн нэмэгдлийг ирэх сард олгоно
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлжээ. Эдгээрээс “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” Монгол Улсын хуулиар 2014 оны 1 сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн боловч нэмэгдээгүй байгаа талаар цөөнгүй иргэд асууж тодруулсан байна.
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно” гэж албаныхан тайлбарлаж байгаа юм.
FACT.MN
URL: