“Улаанбаатар хотын банк”-ыг хувьчлах гэнэ
Улаанбаатар хотын захиргаанаас энэ онд “Тэнгис” кино театр зэрэг хэд хэдэн нийслэлийн өмчит байгууллагыг хувьчилахаар болоод байгаа.
Тэгвэл “Улаанбаатар хотын банк” хувьчлах байгуулагуудад багтжээ. Тус банк нь 15 жилийн өмнө буюу 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан ихэнхидээ улсын төсвийн мөнгө, татварын хураамж зэрэг гүйлгээ хийдэг банк юм.
“Улаанбаатар хотын банк” удахгүй бусад арилжааны банкууд шиг зах зээлд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, менежментийн өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлжээ. “Улаанбаатар хотын банк”-ны хувьд цөөхөн салбартай, бэлэн мөнгөний машин байдаггүй.
Үйлчлүүлэгчид нь Худалдаа хөгжлийн банкны ATM-ээр үйлчлүүлдэг юм.
Э.Баярцогт
medeelne.mn
URL: