Генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг шүүнэ
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болно.
Тус хэргийг өнгөрөгч 12 дугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21″ онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгаад байгаа юм.
Тэгвэл тус улсын зүгээс онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир манай улсад шилжүүлсэн гэх 1.5 сая ам.доллараа эргүүлэн авахаар хандсан нь эл хэргийг ил болгосон юм.
Эх сурвалж:
URL: