Дахин нэг динозаврын араг яс АНУ-аас олдлоо

821ed5 uleg gurvel middle x320АНУ-ын ҮАБА-ны ажилтнууд түүхийн эх сурвалж, палеонтологийн олдвор наймаалдаг сүлжээ дэлгүүрийн эзэн Рик Ролейтер гэгчийг БНХАУ, Монголын нутгаас эртний чулуужсан амьтдын яс, бусад олдворуудыг хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэн шалгаж, буруутай болохыг нь тогтоожээ.

Сэжигтэн этгээд ч энэ хэрэгт холбоотой болохоо өнгөрсөн баасан гарагт хүлээж, мэдүүлэг өгсөн байна.

Р.Ролейтер мөн Монголын Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн хавар эргүүлж өгсөн Tyrannosaurus Bataar-ыг хулгайлан авчрахад оролцсоноо хүлээсэн байна.

Энэ бүхнээс гадна тэр Хятадаас авсан үлэг гүрвэлийн гурван ч чулуужсан яс, муурын толгойг сайн дураараа хүлээлгэн өгчээ. Тэрбээр эртний олдвор дамлан худалдаалдаг “Байгалийн галерей” хэмээх дэлгүүрийг Вайоминг мужийн Жексон, Колорадо мужийн Бивер Крик хотноо нээн ажиллуулж байсан бөгөөд хуулийн байгууллагаас эдгээр дэлгүүрийг хааж, олдворуудыг хурааж авсан байна.

Хураагдсан олдворуудыг үнийн дүнтэй нь нийтэлжээ.

БНХАУ-аас гаралтай:
Микро-Raptor (4) $ 173 000
Үлэг гүрвэлийн өндөг (10) $ 5075
Кейчозаурус (15) $ 3990
Синовенатор (2) $ 70,000
Анчиормис (1) 30000 $

Монголоос гаралтай:
Батаарын гавал (3) $ 1,875,000
Батаарын шилбэний яс (1) $ 75,000
Gallimimus (1) $ 18 750
Протоцераптор (1) 100000 $
Галлинимусын араг яс (1) 100000 $

Рик Ролейтерийг ирэх гуравдугаар сарын 18-нд шүүх бөгөөд 25 000 ам.долларын торгууль ногдуулж, хоёр жил хорих ял шийтгэх магадлалтай байгаа юм байна.

Харин хураагдсан олдворуудыг хууль ёсны эздэд нь буюу Монгол, БНХАУ-д буцаах бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих