Хоёр дахь хүүхэд төрлөө гээд эхний хүүхдээ анхаарахгүй орхиж болохгүй
-Болж өгвөл хүүхдүүд чинь 3.5-5 насны зөрүүтэй байвал зүгээр.
-Энэ тохиолдолд ах дүүгийн хооронд маргаан зодоон гарах нь цөөн байдаг.
-Том хүүхэддээ, чи удахгүй дүүтэй болно гэж сэтгэл санааных нь хувьд бэлтгэ.
-Түүнд багых нь зургийг үзүүлээд ямар ч хүүхэд багадаа ийм байдаг юм, чи ч гэсэн ийм байсан, одоо бас ийм дүүтэй болно гэж тайлбарлаарай.
-Дүүг нь төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэхдээ “Чамайг төрүүлэхдээ ч гэсэн ээж нь эмнэлэгт хэвтсэн гэж хэл.
-Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө тоглоом худалдаж аваад нөхрөөрөө өөрийнхөө өмнөөс том хүүхэддээ өгүүлбэл таны хайр халамж хувираагүй байгааг ойлгоно.
-Эмнэлгээс гараад том хүүхэддээ анхаарал тавь, Яагаад гэвэл хүү чинь таныг хүлээж байсан болохоос дүү хүлээгээгүй.
-Том хүүхэд дүүгээ бодвол илүү их арчилгаа шаардана. Тийм болохоор бага хүүхдээ унтаж байх зуур том хүүхэддээ анхаарал халамж хандуулаарай.
-Бага хүүхдийнхээ төлөө хэт их санаа битгий зов. Ялангуяа бага хүүхдээсээ болж том хүүхдээ загнаж зодож болохгүй.
-Хүүхдээ тэр нь аавынх энэ нь ээжийнх гэж ялгаварлан үзэж болохгүй.
-Хүүхдүүд чинь хоорондоо маргавал маргааныг даруй таслан зогсоох нь чухал. Түүнээс биш шүүгч хийж болохгүй.
-Ах дүү хоёр маргалдаж зодолдож байвал хоёулаа адилхан буруутай гэдгийг нь хэлээрэй.
-Боломжтой бол хүүхэд бүртээ тус тусад нь ижилхэн тоглоом худалдан авч өгч бай.
URL: