“Алуурчин” нэр зүүлгэсэнд буруутган Г.Алтанхүүгийн дүү талийгаачийн эгчид эрүү үүсгэхийг хүсчээ

33 настай Г.Алтанхүү гэгч найз охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг нийгмийг цочирдуулсан. Тэрээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч талийгаачийн үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарч хэн бүхний дургүйцлийг хүргэсэн.

Төр засаг энэ хэргийг анхааралдаа авч Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаны хүмүүсийг шударга ажиллах үүрэг өгч, дахин хяналт тавих  шаардлага тавьсан билээ. Тиймээс шударга шүүнэ гэдэгт  ард түмэн найдаж байгаа билээ.

Тэрээр Г.Алтанхүүгийн дүү  болох “Хит” нэвтрүүлгийн хөтлөгч  Г.Бурмаа нь хохирогч бүсгүйн эгч н.Хандсүрэнг мэдээллийн сайтууд дүүг нь “алуурчин” хэмээн нэрийдэх болсоны буруутан гэж үзэн эрүү үүсгэн шалгаж өгнө үү хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна.

Энэ хэргийн талаар Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров өөрийн цахим хуудсандаа “Ийм хөгийн юм байх гэж… Үнэндээ бол санаа сэтгэл нь цочрон давчидсан хүмүүс үхлүүт хэвтэх хөөрхий дүүгээ хараад “Муу алуурчин дүүг минь ямар болгосныг та нар хараач” гэж хэлсэн байдаг. Харин ч тэгж хэлэх багадаа юу? Одоо харин ч цагдаа шүүхэд дуудан дарамтлах нь дутаа юу даа.” гэжээ.

Б.Эрхэмсэг

Эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих