Хеликобактерийг хэрхэн эмчлэх вэ?
Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой нь хеликобактери юм. Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэврийн бусад шалтгаанаар халдварлагддаг ба халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс үрэвсэж зулгарах, шархлаж өвдөх, ходоод дүүрч цанхайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал. Мөн өвчилсөн тохиолдолд Бактери устгах 2 эм, ходоодны шүүрлийг дарангуйлах 1 эм гэсэн 3 эмийн хослолоор хеликобактерийг устгадаг стандарт эмчилгээ хийлгэж болно. Мөн ардын уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэхээс гадна төрөл бүрийн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж согтууруулах ундаа болон тамхи зэргээс татгалзах хэрэгтэй ажээ.
Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн 10 жилд манай оронд ходоод гэдэсний шархлаа 2 дахин их нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60%, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн шархлааны шалтгаан 90% гаруй нь энэхүү бактерээс үүдэлтэй байна.
URL: