Ким Чен Ун 120 өлөн нохдоор авга ахыгаа амьдаар нь тасдуулан цаазалжээ
Саяхан Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун юуны учир аавынхаа төрсөн дүүгийн нөхөр, тус улсын 2 дахь нөлөө бүхий улстөрч гэгддэг 67 настай Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь буулган, цаазаар авсан бэ гэдэг шалтгааныг ил болгосон бол энэ удаа тэднийг хэрхэн цаазалсан талаар дэлхий нийтийг цочиролд оруулж байна.
Хятадын “Wen Wei Po” сонинд бичсэнээр Ким авга ахыгаа болон түүний хамгийн ойрын 5 туслахыг нүцгэлж байгаад төмөр торонд хийн, 120 өлсгөлөн нохойгоор бариулан тамлан алсан хэмээжээ. Хамгийн итгэлт хүн нь өөрөөс нь урван тэрсэлснийх нь төлөө Ким Чен Ун ийм зэрлэг арга сонгосон гэнэ. 3 өдөр юу ч идээгүй өлссөн ноход цг гарны дотор л тэднийг юу ч үгүй идэж дуусгасан аж.
Урьд өмнө тус оронд хэзээ ч ийм зэрлэг аргаар хүнийг хороож байгаагүй бөгөөд улстөрийн гэмт хэрэгтнүүдийг голдуу автомат буугаар шүрсэн хороодог байжээ. Мөн энэ зэрлэг шийтгэлийг 30 настай удирдагч залуу улсынхаа нөлөө бүхий 300 албан тушаалтнуудын хамтаар харж байгаад дуусгасан гэнэ.
Энэ нь түүний хувьд өөрөөс нь урвасан хэн нэгнийг ямар ч өршөөлгүйгээр шийтгэх болно гэдгийг бусдад харуулж, хатуу сануулга болгох үүднээс ийн шийдвэр гаргасан хэмээн тус сонинд бичжээ.
URL: