В.Путин Волгоградад ирлээ

indexРХХХААХОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оны эхний өдөр Волгоградад иржээ. Тэрээр терроризмийн эсрэг тэмцлийн талаар зөвлөгөөн хийж, арванхоёрдугаар сарын 30-ны алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв.

Кремлийн тэргүүн “Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд улс орон даяар шаардлагатай бүхнийг хийж байна. Волгоград хотод аллага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. Үүний өмнө В.Путин Хабаровск хотоор орж өнгөрсөн оны намрын үерт нэрвэгдсэн хүмүүстэй уулзсан юм. Тэрээр шинэ жилийн мэндчилгээг анх удаа Москвагаас өөр хотоос хүргэсэн байна.

ОХУ-ын Волгоград хотод 2013 оны арванхоёрдугаар сарын 29, 30-нд (24 цагийн зайтай) хоёр дэлбэрэлт болж нийт 34 хүний аминд хүрсэн юм. Дэлбэрэлтийг амиа золиослогчид зохион байгуулжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих