2014 оны Өрнийн зурхай

Хонь  (3/21-4/19)   Энэ ордынхныг үнэхээр гайхамшигтай жил хүлээж байна. Учир нь энэ жил хонины ордыг удирддаг Ангараг гариг ялангуяа хувь хүмүүсийн хоорондын харилцааг идэвхтэй дэмжих бөгөөд энэ талбарт сонирхолтой үйл явдал бишгүй тохиох төлөвтэй. Гэр бүл, хамаатан садан, үндэс угсааныхаа дотор олон асуудлыг ямар нэг хүндрэлгүйгээр нааштайгаар шийдэх ажээ. Чухам 2014 онд өөрсдийгөө ясны ганц бие хүн гэж үздэг хониныхон заяаны ханьтайгаа учран өөрийн гэсэн байр сууцтай болох магадлал их. Түүнчлэн энэ жилд хэзээнээс таагүй харилцаатай байсан хамаатан садантайгаа хэл амаа ололцох боломж их байна. Жилийн эхний хагаст “үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээн болгоомжтой, ойр орчмын нөхцөл байдлыг зөвөөр дүгнэн шинжих чадвар юу юунаас чухал бол сүүлийн хагаст илүү идэвхтэй, бүр эрсдэлтэй ч гэмээр шийдвэр гарган урагшлахад гэмгүй.   Үхэр  (4/20-5/20)   Хувь хүнийхээ хувьд тэнцвэрээ олоход чухал жил. Энэ ордынхны хувьд амьдралынхаа үнэт зүйл, ертөнцийг харах үзлээ дахин нэг шинжин өөр өнцгөөс харахад илүүдэхгүй. Үүнд шинэ хайртай хүнтэй учрах, эс бөгөөс урьдын дотно хүнтэйгээ санал бодол зөрөлдөх зэрэг нь нөлөөлж болзошгүй. Ер нь урьдын шашин шүтлэг, мухар сүсэг зэргээс ангижран өөрийгөө шинээр гүн ухаан, философийн талаас шинээр ухаарах цаг ирсэн байж болзошгүй. Энэ жил тус ордын олон төлөөлөгч шинэ хүмүүстэй танилцан найз нарынхаа хүрээгээ эрс тэлэх нь. Төрөл бүрийн мэргэжил, нийгмийн байдалтай хүмүүс чухам тус ордынхонтой танилцан нөхөрлөхийг хүсэх ажээ. Энэ бүх өөрчлөлт тус ордынхныг өөрсдийгөө өөр өнцгөөс харахад нөлөөлөхийн дээр мэргэжлийнхээ дагуу шат ахихад том түлхэц болох магадлал их.   Хамтатгах  (5/21-6/21)   Тус ордынхныг нэлээд тайван тогтуун боловч өөрсдийгөө илэрхийлэх боломжоор дүүрэн жил угтлаа. Хэдий тийм ч хамтатгахынхан нэлээд удаан хугацааны турш урд нь чөдөр тушаа болж байсан хэд хэдэн нөхцөл байдлыг давахыг эрмэлзэх учиртай. Ажил мэргэжил, эрүүл мэндийн хувьд энэ ордынхон дэвшилд хүрэх магадлал их. Ажил мэргэжлийнхээ өнөөгийн байдал болон цаашдын зорилтоо зөв тодорхойлон дээд удирдлагадаа өөрсдийгөө зөвөөр танилцуулж чадвал амьдралдаа чанарын том ахиц гаргах нь илэрхий. Үүнээс гадна олон жилийн турш зовоосон архаг өвчнөөсөө бүрмөсөн ангижрах завшаан тохиож буйг анхааран энэ тал дээр идэвхи чармайлт гаргавал гайхамшигтай үр дүнд хүрч болохоор байна.   Мэлхий  (6/22-7/22)   Энэ ордынхон амьдралдаа хамгийн их үйл явдалтай мартагдашгүй жилийн нэгтэйгээ учирч байна. Нэн ялангуяа ажил мэргэжил, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамравал гайхах юмгүй. Жилийн эхний гурван сард тус ордынхон цааш цаашдын алхмаа төлөвлөхөд анхаарвал дараагийн улирлуудад хамгийн зоригтой мөрөөдлүүд нь ч амьдралд биелж болохоор. Зун гэхэд мэлхийн ордынхон оны эхний улирлын хөдөлмөрийнхөө үр шимийг амсч эхлэн цалин, орлогоо огцом нэмэгдүүлэх дүр зураг харагдана. Үүнээс гадна ямар нэг хоббид анхаарлаа хандуулснаар түүнийгээ орлого олох нэмэлт хүчин зүйл болгон амжилттай ашиглаж ч болзошгүй. Хэдий тийм ч гэр бүл, хувийн амьдралд бүх зүйл тийм ч амар өрнөхгүй. Иймд нэн ялангуяа эцэг эхдээ халамж тавихаа мартуузай.   Арслан  (7/23-8/22)   Тус ордынхны ихэнх нь энэ жил элдэв хэлбэлзэлгүй тайван амьдрах нь. Гаднаас нь харахад хэдий тийм ч зарим арслангийнхан өөрсдийн амьдралын замнал, зорилгоо өөрөөр дүгнэн дотоод сэтгэлдээ гүн гүнзгий өөрчлөлт хийж магадгүй. Чухам үүний учраас цөөнгүй арслангийн ордынхон урьд өмнө тасалдаггүй байсан нийллэг, үдэшлэгт үзэгдэхээ байн элдэв зүйл эргэцүүлэн ганцаараа байхыг илүүд үзэх бололтой. Энэ төлөв байдал жилийн эхний хагаст нэлээд хүчтэй илрэх ажээ. Гэхдээ энэ үеийг цаг хугацааг дэмий үрсэн гэж бодож хэрхэвч болохгүй. Юу гэвэл тэрхүү эргэцүүлэл, бодролын үеийн ачаар л наймдугаар сараас эхлэн олон чухал өөрчлөлтийн үйл явц эхлэж болох юм.   Охин  (8/23-9/22)   Гарч буй жил охины ордынхны хувь заяанд ямар нэг шийдвэрлэх эрс өөрчлөлт авчрахгүй ч онц чухал биш юм шиг жижигхэн өөрчлөлтүүд ар араасаа хөврөн ямар ч байсан уйдахгүй. Танилуудынхаа хүрээг өргөтгөн шинэ найз нөхөдтэй болох нь элбэг тохиолдоно. Шинэ хүмүүстэй танилцсаныхаа ачаар энэ ордынхон ялангуяа уран бүтээлийн хамтын ажиллагаандаа амжилт шүүрэхийг үгүйсгэх аргагүй. Иймээс ч охиныхон шинэ салбарт хүчээ сориод зогсохгүй, тэр салбартаа жинхэнэ хошуугчлагчид болох магадлал их. Хэдийгээр хошуучлагч бус ердийн гүйцэтгэгч байх нь амар ч энэ ордынхны бүх санаачлагыг одод бүрэн дэмжих нь.   Жинлүүр  (9/23-10/22)   Энэ ордынхны хувийн амьдрал болон эцэг, эхтэйгээ харилцах явдалд нэлээд чухал өөрчлөлт гарах төлөвтэй. Шинэ түншүүд, шинэ хүрээнийхэнтэйгээ нөхөрсөг холбоо тогтооход таны эцэг, эхээсээ уламжлан авсан ертөнцийг үзэх дэндүү хуучимсаг үзэл саад болох нь зөрчлийг улам хурцатгана. Иймд ямар ч хэрэгцээгүй хуучны ачаа тээшээ хаян шинэ зүйл рүү зориглон тэмүүлэхийг цаг хугацаа, нөхцөл байдал шаардана гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Үүнийг эртхэн ойлгон зөв шийдвэр гаргавал энэ жил тийм ч муу болохгүй нь тодорхой. Ойр тойрноо шинэ өнцгөөс харах нь юу юунаас чухал гэдгийг дахин анхааруулах нь зүйтэй.   Хилэнц  (10/23-11/21)   Хилэнцийнхэн шинэ онд урагш алхахад нь саад болсоор ирсэн хараат байдлаасаа салж хөл дээрээ бат бэх зогсох боломжтой. Энэ ордынхон жилийн эхний хагаст амьдралын зорилгоо илүү замбараатай, тодорхой болгоод өөрсдийн гадаад имижээ эерэг тал руу өөрчилж дөнгөвөл амжилт ойрхон байна. Урьд өмнө гол зорилгоос нь улам холдуулдаг найз нөхөд их байсан бол энэ жил хилэнцийнхэн өөрсдийн зиндаандаа таарсан хүрээлэлд дунд эргэлдэх нь. Энэ ордынхнон түүнчлэн тусдаа орон сууцтай болж, шинэ оргилд хүрэн олон нийтийн хувьд манлайлагчийн байр сууриа батжуулан хувийн бизнестэй болохыг ч үгүйсгэх аргагүй.   Нум  (11/22-12/21)   Шинэ онд энэ ордынхон амаргүй боловч маш их сэтгэл хөдөлгөм, янз бүрийн сюрпризээр дүүрэн байна. Нумынхан одоогийн ажил төрөл, нийгэм дэх байр сууриа өсөн нэмэгдэж буй нөөц боломжид нь багадах болсныг анзаарна. Орлого цалингаа голох явдал ч нэмэгдэх төлөвтэй. Энэ ордын цөөнгүй хүн өөрт нь байсан ашиглагдаагүй асар их нөөц буйг илрүүлэн өсөн дэвжих нь. Гэвч мөн л цөөнгүй нумынхан хийж буй ажилдаа огт сонирхолгүй болж, амжилтын төлөө тэмцэлдэн зүтгэхсээс зайлсхийх төлөвтэй. Иймд бодит байдал болон нөөц боломжийнхоо хооронд зохистой тэнцвэр олж нь чухал ажээ.   Матар  (12/22-1/19)    Оны эхний сараас л матарынхан амьдралын олон талбарт идэвхи гаргаж эхэлнэ. Энэ идэвхи санаачилга жилийн турш дундрахгүй. Энэ ордын олон хүн өөрсдийгөө сайн дураар нийгмээс тусгаарлаж байснаа ухамсарлан янз бүрийн мэргэжилтэй хүмүүстэй танилцаж эхлэх ажээ. Ингэснээр амьдралаас илүү их таашаал авах нь дамжиггүй. Түүнчлэн өөрийгөө нээхэд нь саад тотгор болж байсан хуучны хэрэгцээгүй болсон зарим харилцаагаа үүрд таслах бололтой. Гэхдээ өөрийгөө шинээр нээх зорилгодоо хэт улайран хуучны үнэнч нөхдөө гомдоохгүй байхыг анхаарах хэрэгтэй.   Хумх  (1/20-2/18)   Өөрсдийн хамгийн их мөрөөдөж ирсэн зорилгодоо хүрье гэсэн чин хүсэлтэй хумхын ордынхныг одод энэ жил тал бүрээр ивээх нь. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн саадыг давах шаардлага тулгарахыг анхаарах шаардлагатай нь зүй. Энэ ордынхон шинэ онд өөрсдийн боловсруулсан төсөлдөө санхүүгийн дэмжлэг авах магадлал их байна. Хэдийгээр хумхынхан тал бүрийн дэмжлэг авч, санасандаа хэт амархан хүрч буй мэт санагдавч энэ нь ялангуяа зан аашинд нь муугаар нөлөөлж болохоор. Олон ажлыг зэрэг амжуулах гэж тэд хэт их чармайхдаа ядаргаанд орж, хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцдаг болж ч магад. Иймд өөрийгөө хянахыг цаг ямагт хичээх нь чухал.   Загас  (2/19-3/20)   Энэ жил загасны ордынхон бүтээлч уур амьсгалаар дүүрэн байна. Уран бүтээлч загасныхан удаан хугацаагаар хүсэн хүлээсэн амжилтад сая нэг хүрэн олон нийтийн талархлыг төвд орно. Гэхдээ энэ бүхэн жилийн эхний хагаст ихэвчлэн тохиох төлөвтэй. Харин жилийн сүүлийн хагаст үр дүнд хүрэхийн тулд хэт улайран тэмүүлэлгүй аливаад тайван хандах нь дээр. Мөн өөрсдийгөө хэт дөвийлгөн ахмад настнууд, дарга нар, хамаатан саднаасаа дээр тавьж биеэ тоохоос сэргийлэх нь зүйтэй. Товчдоо бол амжилтад хүрсэн ч өөрийгөө бүхнийг чадагч шидтэн гэж төсөөлбөл нөхөж болшгүй хохирол хүлээнэ гэдгийг санаж явах шаардлагатай.


URL:

Сэтгэгдэл бичих