Шүлэг: А.С.Пушкин
Нимгэн саран цухуйж ядна
Нэлмэгэр ойн уйт чөлөөгөөр
Нэт гуниглуун гэрлээ асгана
Уйтай гунигтай өвлийн замаар
Гурвалсан морин хурдлан давхина
Дуутай хонх нэгэн хэмнэлээр
Тунч чийртэй хангинан дангинана
Улаач эрийн гүнгэнэх дуун
Улмаа чангарч нэг дуулдаад
Уйтай аясаар бас бас нэг дуугарах нь
Унаган нутгийн минь дуу юу гэлтэй
Алсаас харагдах гал ч үгүй
айлын хар овоохой ч үгүй
Нэлдээ нам гүм, нэлийсэн цасан
Жирэлзэх модод л ар араасаа
Ирмэж дохин намайг угтана
Гунигтай юмаа, уйтай юм Нина минь гэхдээ маргааш
Гуниггүй энхрий чамдаа буцна
Задгай зуухыг таг мартаад
Замд таарсан ч эс харна
Цагийн зүү чаг чагхийн
Заасан тойргоо аядуухан эргэнэ
Залхуурал нозоорлыг элдэн хөөсөн
Заргар шөнө үл дуусна
Уйтай байнаа, зам минь гунигтай байна Нина минь
Улаач нөхөр маань үүрэглэн дохилзоно
Хонхон дуу нэгэн хэмнэлээр
Саран дүр манан дундуур…
Орчуулсан: Б.Болдсүх
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дээрх пушкиний шүлэг ямар нэртэй юм бэ
чухлыг онцлов гэж мөн юм уу?