Зүрхний өвчний үед луувангийн шүүс уугаарай

 

Зөгийн бал булчингийн ажиллагаа ялангуяа зүрхний булчингийн ажиллагааг идэвхжүүлдэг. Гэвч халуун цай, усанд уусгасан балыг их хэмжээгээр хэрэглэвэл ихээр хөлөрдөг. Иймд сүү тараг, жимс зэрэг бусад хоолтой холивол зохимжтой байдаг. 25 ширхэг өндөг чанаад, дараа нь хальслан өндөгний шарыг авч тогоонд хийгээд зөөлөн галаар харлатал нь хуурдаг. Ингэж хуурахдаа тос хийхгүй. Дараа нь давхарласан самбай даавуунд хуурсан өндгөө хийж тосыг нь шахан авна. Үүний дараа дахин хуурч 2-3 удаа тосыг шахаж авна.

Ийнхүү шахаж авсан тосныхоо гуравны нэгд гурван грамм чулуун шунх / будаг/ гурван грамм нунтагласан өндөгний шартай хольж зуурна.

Нэг удаад нэг литр тунг ууна. Дараалан 10 тунг ууснаар энэ жор нь зүрхний ба титмийн артерийн судасны өвчнөөс болсон зүрхний хөнгөн өвчнийг анагаах чадалтай. Мөн зүрхний өвчинд хонины махны халуун шөлийг ууж байваас удалгүй эдгэрнэ. Аливаа юмнаас айж цочиж, зүрхэнд цус ба шар ус хурваас ороонгын эврийн үзүүрийг түлж, үнсийг нь устай хольж уух нь сайн. Заримдаа зүрх түгшиж, цочих, нойр үл хүрэх шинж бидэнд ажиглагддаг. Тэгвэл энэ үед гахайн зүрхийг идэх нь тустай байдаг. Хөнгөн цагаан сав суулганд хоол хүнс их хийж хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс хөнгөн цагаан сав суулганаас татгалзах хэрэгтэй.

Зүрх судасны өвчтэй хүн шар буурцаг, эрдэнэ шиш, өргөст хэмх, сармис, долоогоно зэргийг хүнсэндээ их хэрэглэвэл өвчин багасна. Зүрхний шигдээс өвчний эхний өдрүүдэд витаминаар нэн баялаглуувангийн шүүсийгуувал сайн байдаг. Лууван хүний биед тустай олон витаминлаг зүйлийг агуулсан байдаг. Хэрвээ зүрхээр тань хатгуулдаг бол эгэмний доод хонхорхойд зэс тавих хэрэгтэй.

Зүрх судасны өвчнийг анагаах ардын эмчилгээ

-Чацарганы үр жимсэнд судасны ханын уян хатан чанарыг сайжруулах, судасны хатуурлаас сэргийлэх флаванал, төмөр, кобальт байдаг тул зүрхний хэвийн ажиллагааг дэмжихээс гадна зүрхний цусан хангамжийг сайжруулан цусыг төлжүүлэх үйлчилгээтэй учраас чацарганыг байнга ууж идэж хэрэглэх хэрэгтэй.
-Зүрх судас, мэдрэлийн өвчинд янгирын цус уух юм уу хэрэмний мах чанасан шөл, долоолгоно болон мэнгэрийн ханд уух сайн.
-Асгасан давсан дээр нүцгэн хөлөөрөө явах, барагшунг дуслаар дэс дараатай нэмэгдүүлэн цайны халбага болтол нь хөргөж уувал зүрх судасны болоод мэдрэлийн өвчинд тустай.
-Зүрхний шигдээс өвчинд барагшуунгийн долоон хувийн уусмалыг эхний 10 хоногт 15 дуслаар, цаашид нэмэгдүүлсээр сүүлийн 10 хоногт цайны халбагаар ууж, 60 хоногийн хугацаанд бүрэн эмчилгээг хийнэ. 10 хоног ууж, 10 хоног завсарлах маягаар биеэ дасган, эмчлэх бэхжүүлэх дэгийг баримтална.
-Зүрхний өвчнөөс шалтгаалсан усан хаван голдуу өвдөгнөөс дээш цэлхэрч хавдар мэт чинэдэг. Бугын хөгширсөн яс, эврийг задгай шатааж үнсийг нунтаглан өдөрт гурван тунг буцалгасан усаар даруулж уух, бас шар шувууны махны шөлийг уух нь сайн.
-Ер нь зүрхний элдэв өвчинд баавгай, тарваганы зүрхийг хатаагаад талхлан нүдэж цусыг эмийн тунгаар өдөрт гурван удаа ууж болдог.
-Зүрхний хаванг рэгонбо 60 хувь буюу алтан хүндаганы хандыг 40 хувь нийлүүлж буцалгаад өдөрт гурван аягаар уух нь сайн болой.
-Зүрхэнд боролзгоны 100 ширхэг цэцгийн таван ширхэг цагаан уул цэцгийн хамт буцалгаж сард нэг удаа хандалсан уусмалаа шаазан аягаар ууна.
-Тоть бух гөрөөс, туулайн зүрх бол зүрхний өвчинд тустайн дээр солиорл мансуурал зэрэг өвчнийг дардаг.
-Сэрүүн хүйтний улиралд зүрхний өвчин хөдөлвөөс /зүрх чичрэх, нойр хулжих/ гахайн хатаасан зүрхийг нунтаглан, архи, буцалгасан усаар даруулж уух, зарааны хатаасан зүрхийг нунтаглан мөн дээрхээр даруулваас сайн бөлгөө. Зүрх өвдөхөд хонь, үхрийн халуун сүүг уудаг. Бас хөх хуцын эврийн үнсийг бүлээн усаар даруулж нэг cap ууна. Хөх хуцны эврийн үзүүр нь маш хортой тул идэж үл болно.

-Зүрх түгшвээс ухнын эврийн үзүүрийг тайрч талхлаад усанд зуурч уух сайн. Бас зүрхний элдэв өвчинд янгирын эврийн үзүүрийг тайрч шатаагаад үнсийг зуурч уудаг.
-Зүрхний өвчинд зэрлэг гахайн зүрх идвэл сайн. Мөн зүрх дэлсэхэд тахианы махыг чанаж идэх нь сайн нөлөөтэй.
-Зүрхний элдэв өвчинд хий, халуунд цагаан улаан зандан, бор хар агар, задь, зүрхэн шош, нохойн хошууны үр зэргийг хувь тэгш найруулан нунтаглаж эмийн тунгаар нэг аяга усанд чанаж, өдөрт 2-3 удаа ууна.
-Зүрхний хий ороод өвдвөл хөх хуцны эврийг дутуу түлээд хярвасыг бүлээн архинд зуурч уух нь эм болдог.
-Эфирийн тос элбэгтэй бамбай, чанга агь, дам, сурнаг, арц, сонгино, нарс, хуш, мис, хахууна зэрэг олон ургамлаас гаргаж авсан бэлдмэл / ханд, шүүс, талх/ зүрх судас бөөр, цөс, ходоод, гэдэсний өвчинд хэрэглэгдэнэ.
-Задь зүрхний ямар ч өвчинд тустай төдийгүй түүнийг үхэр мэхээртэй холин идэх нь уушиг, судасны халууныг арилгадаг.
-Зүрхний өвчинд хотон үзэм ба ерийн цагаан үзмийг лууны нүд хэмээх жимсний хальснй хамт буцалгаж уух сайн.


URL:

Сэтгэгдэл бичих