Секс байрлал мэдэх үү мэдэхгүй бол мэдэж ав!!!
“Үдшийн сонин”-ы уншигчиддаа манай булан сексийн олон байрлалуудыг цувралаар хүргэж байна. Бид хүмүүний хамгийн нэгдүгээр зэргийн асуудал болсон бэлгийн амьдрал тань аз жаргалтай, утга учиртай байгаасай гэсэн үүднээс энэ мэдээллүүдийг өгч байгаа билээ. Та ямар нэг хэмжээгээр сексийн эдгээр байрлалуудыг туршиж, бэлгийн амьдралаа сонирхолтой болгож, хайртай хүндээ амсаж ханамгүй жаргал эдлүүлээрэй. “Үдшийн сонин” тань Та хоёрт амжилт, аз жаргал хүсч байна.
САНДАЛ ДЭЭР УГТАЛЦАХ БАЙРЛАЛ
Эмэгтэй давамгайлсан идэвх гаргах байрлал.
Энэ байрлалд эрэгтэйн хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагддаг учир эмэгтэй нь илүү идэвхтэй байж, үтрээнийхээ булчин болон хөлийнхөө тусламжтайгаар сайн хөдлөх хэрэгтэй. Харин энэ үед эрэгтэй нь иэмэгтэйнхээ хөх, цээж, хэлүү зэргийг илж таалан хүзүү нүүрийг үнсэх юм уу, бүтэн биеийг нь тэврэн хөдөлгөөнийг нь дэмжинэ
ЭРЭГТЭЙ НЬ АРДАА БОСОО БАЙРЛАЛ
Эрэгтэй нь хана налан өвдгөөрөө нугараад эмэгтэйгээ өвөр дээрээ аван үтрээнд эртхэнээ хийнэ. Эмэгтэй алцайсан байх ба эрэгтэйн бүлэх хөдөлгөөнд тохируулан хөдөлнө. Хэлүүний сэдээлтийг давхар хийвэл эмэгтэй бүр их таашаал авах болно.
АДГУУСАН БАЙРЛАЛ
Эмэгтэй, эрэгтэй хоёр хоёулаа дөрвөн хөллөнө. Эрэгтэй араас нь эртхэнээ хийн хүчтэй хөдөлнө. Ихэвчлэн эрэгтэй нь бүлэх хөдөлгөөнөөр хийгддэг ч үүнийг тохируулж байс болно. үтрээнд эртхэн гон ордог тул үтрээний хүнхрээндээ хэт их сэрэлттэй эмэгтэйчүүдэд бол таатай байрлал.
ЭРЭГТЭЙ НЬ ДЭЭРЭЭ ЭНГИЙН БАЙРЛАЛ
Эрэгтэй нь эртхэнээ үтрээ рүү хийгээд хөдөлгөөнгүй хэвтэнэ. Эмэгтэй хөдөлж эхэлнэ. Энэ байрлал онгон болон туршлагагүй эмэгтэйтэй хурьцахад тохиромжтой. Хэлүүний сэдээлт давхар явагддагаараа давуутай байрлал.
ЭМЭГТЭЙ НЬ ДОРОО ХЭВТЭЭ БАЙРЛАЛ
Эмэгтэй нь дээш харж бөгсөө орны ирмэгт тулган тавихад эрэгтэй нь газар өвдөг дээрээ суугаад эмэгтэйнхээ гуя өгзгөөс барьж өөртөө тохируулан эмэгтэйн хөдөлгөөнийг удирдана. Энэ үед эмэгтэй эрэгтэй аль аль нь хэлүүний сэдээлтийг хийж болно. Уг байрлалаар ширээн дээр ч байс хийж болдог.
ЭМЭГТЭЙ НЬ ДЭЭРЭЭ ЭНГИЙН БАЙРЛАЛ
Эмэгтэйн удирдлагаар хурьцал үйлдэгдэнэ. Эмэгтэй гүн эсэх, хэм хэмнэлээ өөрөө тохируулан хүсвэл хавчих хөдөлгөөнөөр хурьцлыг удаашруулж болдог. Эр эм хоёрт хоёуланд амар байрлал. Эрэгтэйд бусад байрлалуудыг бодвол илүү их таашаал төрүүлнэ. Бие давхар хийгээд жин ихтэй эмэгтэйчүүдэд боломжийн байрлал.
ХАЖУУГААРАА АР АРААСАА БАЙРЛАЛ
Ядарсан юм уу, бэлгийн ажил удаан хийе гэсэн тохиолдолд болон эр бэлэг эртхэн сул боссон үед, Бие давхар, мөн жин ихтэй эмэгтэйчүүдэд энэ байрлал тохиромжтой. Хажуугаас энэ байрлалд хийх тохиолдолд эрэгтэй нь цээжээ эмэгтэйгээсээ аль болох хөндийлвөл бэлэг эртхэн үтрээнд гүн ордог. Хэлүүний сэдээлт хийх боломжтой.
www.miss.mn
URL: