Америк квантын компьютерийн төсөл ажиллуулж байна гэжээ

usa-middledd Америкийн хэвлэлийнхэн 2-нд Сноудены тухай дахин шинэ мэдээлэл гаргаж, Америкийн тагнуулын байгууллага асар их хөрөнгө мөнгө зарцуулан квантын компьютер бүтээж, дэлхийн олон төрлийн шифрийг тайлахыг оролдож байна гэжээ.

Америкийн Вашингтон пост сонин мөн өдөр Сноудены дэлгэсэн баримтаас иш татан хэлэхдээ, “бэрхшээлийг даван туулах” нэртэй судалгааны төслийг Америкийн Үндэсний аюулгүйн байдлын газар сэтэн ажиллуулж, 79 сая 700 мянган ам.доллар санхүүжүүлж байна. Тэд ихэнх ажлыг Мэрилэндийн их сургуулийн салбар сургуулийн лабораторид даалгасан гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Америкийн Үндэсний аюулгүй байдлын газар квантын компьютерыг бүтээж, түүний өндөр хурдтай тооцоолох техникээр өнөөгийн дэлхийн интернет сүлжээний олон төрлийн шифрийг тайлж, засгийн газар, аж ахуйн нэгж, банк зэрэг салбарын нууц мэдээллийг олж авахыг зорьжээ.

\Хуар\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих