Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 117 иргэн зам тээврийн ослоор амиа алдсаны 102 нь явган зорчигч байжээ

stop1

Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн онд гарсан авто ослын талаарх мэдээлэл өглөө.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн нийт 2143 осол гарсан байна. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна.

Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч байжээ. Түүнчлэн орон нутагт гарсан зам тээврийн ослын хохирогчид нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан, мотоциклиэр замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар нь байсан тухай албаныхан мэдээлж байна.

Тиймээс нийт замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ сахиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих