Дэлгүүрүүдэд хар тамхи худалдана
Шинэ оны эхний өдрөөс АНУ-ын Колорадо мужийн дэлгүүрүүдэд каннабис хэмээх хар тамхины ургамлыг тус мужийн харъяат иргэнд 28 грамм, өөр мужийн оршин суугчид бол үүний дөрөвний нэг хүртэл хэмжээгээр худалдаалж эхэллээ.
Одоогоор 348 дэлгүүрт каннабис худалдах зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд согтууруулах ундаатай адил журмаар худалдах юм.
Мужийн эрх баригчид хар тамхины борлуулалтаас 67 сая ам.доллараар хэмжигдэхүйц, ахиу хэмжээний татвар мужийн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна.
URL: