БЕН ЛАДЕНГ АЛСАН АМЕРИКЧУУД БӨӨН БАЯР, ХАРИН В.ПАУШОКИЙГ ЯЛСАН МАНАЙ ДАРГА НАР НЭГ Л ДҮНСГЭР
Арван нэгэн жил цөхрөлтгүй эрж хайж уйгагүй оролдсоны хүчинд АНУ “нэг номерын” дайснаа сая л нэг юм цааш харууллаа. Үндэсний хэмжээнд баяр ёслолын байдалтай, ийм мундаг “тусгай алба”-тай гэдгээ дэлхий даяар гайхуулж байна. Ерөнхийлөгч нь хөлсөө арчаад сая л нэг амьсгаа авч буй бололтой. Гэтэл “сайны хажуугаар саар” гэгчээр энэ үйл явдлыг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан дэгдэж эхлэв.
Түүнийг амьдаар нь барих боломж хангалттай байсан боловч газар дээр нь шууд л цааш харуулчихаж. Ямар ч зэвсэггүй гар хоосон байхад нь буудчихсан явдал олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлийг өрнүүлж эхэллээ. Юуны урьд өнөөх “дэлхийд шилдэг нь” гэж рекламдаад байгаа тусгай албадынх нь нэр хүнд навс унаж орхисон. Бен Ладенг амьдаар нь баривчилж есдүгээр сарын 11-ний алплага хядлагад холбоотой эсэх, өөэ бусад үйл явдлыг зохион байгуулж байсан нь үнэн эсэхийг шапган тогтоосны дараа тонилгох боломж байсаар атал шууд сум зоочихсон нь олон улс орон түүний дотор лалын шашинтай орнуудад маш их эргэлзээ төрүүлж, түүгээр ч үл барам гаэрын тосны үнэ чангарахад хүргэж байна. Ганц айхтар “шүдний өвчнөөсөө” салсан хэдий ч уг хэрэг явдлыг тойрсон дуулиан шуугиан нь төдийлөн сайн үр дүнд хүргэхгүй нь бололтой.
Далайн тэртээх америкчуудад нэг иймэрхүү зүйл тохиолдоод байгаа бол талын монголчууд бидэнд түүнээс дутахгүй “дайсан”-аа дарсан баярт үйл явдал тохиосон. Яагаав, өнөөх “Дорнод Монголын алт” гэж нэг сүрхий компани, түүний “босс” нь гэх В.Паушок газар доорхи хамаг баялгийг хуу цөлмөчихөөд эцэс сүүлд нь улсын санд сохор зоос ч нэмэрлэлгүй шүүх, цагдаа болон
гүйж “тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийг харуулж өгсөн. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас луу унжиж, бараг л манай засгийн газрыг “дээрэмдсэн” гэх маягтай өргөдөл гомдол барин Олон улсын шүүхээр гүйсэн боловч эцэст нь Монгол улсын талд ашигтай шийдвэрийг шүүх гаргачихлаа. Бараг нэг тэрбум доллар манайхаас гаргуулаад авчих бодолтой явсан Оросын “луйварчин” эр санасан нь талаар болж “Хар санаа хад мөргөдөг” гэгч өвөг дээдсийн захиас үг ямар үнэн юм бэ.
Захын нэг мөнгө шиншсэн гуйлгачид ядуу буурайг далимдуулан луйвар дээрэм хийж, “санаснаа авч сарвайснаа атгана” гэж боддог бол ёстой гонжийн жоо гэдгийг харуулаад өгөв. “Шударга хандсан шүүхэд баярлалаа”. Яагаад энэ үг манай ерөнхийлөгч болоод бусад сайд дарга нарын амнаас унасангүй вэ. Шударга ёсыг өглөө болгон санаж сэрдэггүйсэн биш бил үү. Их өрнөөс саллаа гээд өдөр шөнө хоёр уйлсан шигээ тэрбум долларын өрнөөс гарлаа, бид яллаа гээд уйлахгүй ч гэсэн дуулж яагаад болоогүй юм бол. Дарга нар маань нэг л том бүлх залгичихсан юм шиг харагдаад байх чинь.
Ц.Нэмэх
URL: