Их аварга Дагвадорж дүү охиндоо Аса циркийг өгч, Д.Сумьяабазар мисс эхнэрийнхээ эгчид банкаа даатгажээ

Зууны манлай заан Долгорсүрэнгийн гэдэг айл сүүлийн үед хөл хөдөлгөөн ихтэй байна.

Энэ гэр бүлийн бизнесийн асуудлыг хариуцаж байсан Д.Сумьяабазар улс төрд хөл тавьж, Дагваа аварга олон нийтийн сонгуульд ажилдаа анхаарч, энэ гэр бүлийнхэн бизнесийн ажлаа цалгардуулахгүйн тулд удтал нам гүм амьдарч байсан охиндоо том үүрэг хариуцлага хүлээлгээд байна.

Долгорсүрэн заан төрвөн хүү, ганц охинтой. Хэдийгээр Ичинноров  бүсгүй айлын ганц охин ч гэсэн эрх дураараа зангүй, илүү дутуу аашгүй, хатуу чанга ээжийнхээ хажууд тун ч даруулгатай өссөн нэгэн.

Японд сурч, АНУ-д боловсрол эзэмшсэн энэ бүсгүй Японы сургуулиудын бейсболын аварга болж байсан бөгөөд спортоор хичээллэх хүсэлтэй байсан ч гэсэн гэр бүлийн бизнесээ авч явах хариуцлагатай ажилд томилогджээ.

Тэрээр Аса циркийг удирдаж, сүүлийн үед асар их хэл амны бай болоод байгаа менежментийн хувьчлалыг буцаалгүйгээр асуудлыг зохицуулах, бас энэ том байр савыг ашигтай ажиллуулахаар захирлаар нь томилогдоод байна. Үүний зэрэгцээ япон найз нөхдийнхөө холбоог ашиглан гоо сайхны баарнууд оруулж ирж, дэлгүүр, гоо сайхны салон нээсэн сурагтай.

Үүнээс гадна Их аварга Дагвдоржийн мэдэлд багагүй хөрөнгө бий. Хэдийгээр түүний найз нөхөд жуулчны бааз, санхүүгийн асуудлыг нь хариуцдаг ч гэсэн  бизнесээ төрсөн дүүдээ даатгах нь илүү найдвартай гэж үзсэн бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүний тангараг өргөөд байгаа Д.Сумьяабазар Үнлэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга гэдэг албан тушаалаасаа хуулийн дагуу  татгалзах хэрэгтэй болжээ.

Шинэхэн гишүүн өөрийнхөө хөрөнгө мөнгийг хариуцуулахаар мисс эхнэрийнхээ төрсөн эгчийг сонгож авсан байна. Мисс Ч.Мичидмаагийн төрсөн эгч Ч.Маралмаад хариуцуулжээ.

Төрсөн дүүгийнхээ гэр бүлийн өв хөрөнгийг хариуцаж байгаа Маралмаа хатагтай Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороонд ажилладаг аж.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих