Зөн билгийн тулааны ялагч Дмитрий Волхов Монголд анх удаа олон нийтэд зориулсан лекц уншина

1509128_230044487177020_1811298988_nОХУ-ын төдийгүй Европ, Дундад Ази, алс холын Америк тивээс ч зөн билэгтнүүд нэг дор цуглан өөрсдийн зөн билэг, далдын хүчээ сориж, зөн билгийн авьяасаа улам хөгжүүлэх зорилготой нэгддэг телевизийн нэвтрүүлэг бол Зөн Билгийн Тулаан юм. Зөвхөн нэвтрүүлэг төдий хэмжээндээ үлдэх биш, үндэстний хэмжээнд нэр алдар, авьяас чадвар нь түгж, жирийн нэгэн гэр бүлийн давж болшгүй саад бэрхшээлээс эхлээд улс орны хэмжээний томоохон асуудлуудад ч тус нэвтрүүлгийн Зөн билэгтнүүд  тус нэмрээ үзүүлэх болсон юм.

Зөн Билгийн Тулаан нэвтрүүлгийн оролцогчидтой уулзах хүсэлтэй хувь хүмүүс маш ихээр санал хүсэлт гаргаж, дугаар дараалал нь ойрын хэдэн жилдээ байхгүй болсон нь тэдний хэр их нэр алдарт хүрснийг илтгэж байгаа юм. Зөвхөн ОХУ-ын хувьд гэхэд л хэдэн зуун саяараа хэмжигдэх хүн амд  Зөн Билгийн Тулаан нэвтрүүлгийн оролцогчид хандсан хүн бүрт туслах боломж үгүй гэдгийг ч тус тэмцээний шилдэг оролцогчид болоод ялагч нь хэлдэг.

Тэгвэл манай улсад дээрх Зөн билэгтнүүд зав гарган ирж, тус дэм хүссэн хүмүүст өөрсдийн хүч авьяасаа зориулсаар байгаа. Тэднийг “Их Халуун Сэтгэл” төрийн бус байгууллагын зүгээс монголд урьж авчирдаг юм байна. Энэ удаад Зөн Билгийн Тулаан нэвтрүүлгийн 13 дах тулааны ялагч Дмитрий Волхов манай улсад ирж, анх удаа олон нийтэд зориулан лекц унших гэж байна. Түүнийг Эртний Велес хэмээн зөн билэгтнүүд нь нэрийддэг бөгөөд Монголчуудын хувьд хамгийн тааламжтай, хайрлан хүлээж авдаг оролцогч юм. Монголын хүүхдийн ордонд 2013 оны 01 сарын 11-ний өдрийн 13:30 минутанд Дмитрий Волхов дараах сэдвээр лекц уншина.

“Хүн бүрт өөрийгөө нээх чадвар бий”,“Далд хүч ба энерги”, “Зөн билэгтний тусламжтайгаар дотоод энергиэ хэрхэн хөгжүүлэх вэ”,  “Эерэг болон сөрөг энерги”, “Мэдлэгт хүрэх зам-өөрөө өөртэйгөө тулж ажиллах”, “Байгаль эх дэлхийтэй уусан зохицож үр шимийг нь хүртэж амьдрах”, “Далдыг харах , зөн билэг гэж юу вэ?”,”Ардын дом аргаар яаж ажиллах вэ?”,” Дотоод хүчний орон зайтай болох” гэсэн сэдвээр лекц уншиж, хүмүүсийн асуултанд хариулах юм байна.

Мөн хүний гэрлэн бүрхүүлийг оношлон, энергийн алдагдлыг тодорхойлж, гадны сөрөг мэдээллийг тайлах аргыг заах гэнэ. Мөнгөний хүрдийг нээж, гэр орны сөрөг энергийг засч, эрүүл мэнд, энергийн алдагдлыг сэргээх гэхчлэн чадах бүхий л зүйлээрээ хүмүүст тус болохоор Дмитрий Волхов төлөвлөөд байна. Тус лекцийн тасалбарын үнэ 30000 төгрөг юм байна. Мэдээллийн зууч 1950-аар тасалбарыг олон нийтэд үнэгүй хүргэж байгаа бөгөөд тасалбар маш эрэлттэй байгаа гэнэ. Өмнө нь Зөн Билгийн Тулааны оролцогчид нийтэд зориулсан лекц уншиж байгаагүй юм. Харин Дмитрий Волхов аль болох олон хүнд тус нэмэр болж, өөрийн хүч чадлаасаа хуваалцах хүсэлтэй байгаа гэнэ. Дмитрий Волховтой холбоотой мэдээллийг “Их Халуун Сэтгэл” төрийн бус байгууллагаас 89004444,89040044гэсэн утсаар авч болох юм.

1487277_230043050510497_2122122987_n  1509872_230044017177067_226353978_ndmitrii1 dmitrii2 dmitrii3


URL:

Сэтгэгдэл бичих