МАН-ЫН ДАРАМТАНД АН-ЫН ГИШҮҮН С.ЛАМБАА САЙД ОРЖ, ГАВЪЯАТ ЭМЧИЙН АЖИЛЛУУЛДАГ “МОН МЭС ЭМНЭЛГИЙГ ХААХААР ШАХСАН
Упсын клиникийн төв эмнэлгийн даргаар ажиплаж байгаад чөлөөлөгдсөн гавъяат эмч Д.Жамбалжав МАХН-д насан залуудаа элссэн тул намдаа үнэнч ханддаг аж. Тиймдээ ч экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр гишүүн хоёрыг дэмжиж хуучин намдаа үлдэхээр шийдсэн байна. Гэтэл Жамбалжав эмчийн ажиллуулдаг “Мон мэс” хувийн эмнэлгийг нь УКТЭ-ийн захиргаа хаахаар шийджээ.
Бөөх шилжүүлэн суулгах мэс ажилбараар дэлхийн түвшинд хүрсэн “Мон мэс” хувийн эмнэлгийг ийн дарамталж буй нь МАНАН-тай холбоотой гэж гавъяат эмч үзэж байна. “Мон мэс” байрладаг УКТЭ-ийн захиргаа дээрээс өгсөн шахалтаар түүнд ингэж өширхөн дарамталж байгаад гавъяат эмч гомдолтой байгаа агаад шүүхэд хандах бодолтой буй юм. Хуучин МАХН-ыг дэмжсэн биш өш хонзон санасан дарамт шахалтанд орж байна хэмээн тэр дүгнэсэн байна.
FACT.mn хуулахыг хориглоно
URL: