ӨВЛИЙН ШӨНӨ
Өнчин сартай ханьсахаар өвлийн тэнгэрийг төөлнөм.
Үзүүр нь зүү шиг үзүүрлэгдсэн хэлтгий цагаан саранд
Өндөгөө хатгана. Дусал ягаан цус гарна.
Өвлийн хурц мөсөн сар хуруу өвтгөнө. Ес эхлэжээ.
Өө, ганцаардалын мэсэнд өртөх гэдэг энэ үү?
Жавар тачиганахад ган сэлэм мэт сар улмаа гялалзана.
Зовлонт хэний толгой чиний ирэн дор гудайх гэж?
Хурууныхаа хундан улаан цусаар чамайг дүгрэглэн зурваас
Хөлдүү хөх тэнгэрт миний амьд өнгө үлдэнэ.
Хэн үүнийг олж хараад өрөвдөн нулимс унагана.
Хувь заяаны эзэн минь тэр гэж би үнэмшинэ.
Сар чи ичингүйрэн миний ертөнцөд улбараар дүүрэх болно.
Сая миний есөн ес дуусан төгсч, санаа минь ханан дүгрэглэнэ.
b.batregzedmaa (REGZED)
URL: