Ясукуни сүмд мөргөл үйлдсэн асуудлаар Вьетнам саналаа илэрхийлэв

39bbts4rfrqurf03e390oddeliЯпоны хэвлэл 1-р сарын 1-нд мэдээлснээр, Вьетнамын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лон Танх Нги саяхан Японы ерөнхий сайд Ясукуни сүмд мөргөл үйлдсэн асуудлаар үг хэлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал ба хамтын ажиллагааны төлөө уг асуудлыг нухацтай шийдвэрлэхийг Японд хүсэж байгаагаа илэрхийлэв.

Японы Киодо Цусин агентлагийн тавьсан асуултад Лон Танх Нги бичгээр хариулт өгч дээрх үгийг хэлсэн юм. Энэ нь мөн Ясукуни сүмд мөргөл үйлдсэн асуудлаар Вьетнамын албаны талаас анх удаагаа саналаа илэрхийлж байгаа юм.

Вьетнам зэмлэн буруушаах буюу санаа зовж байгаагаа шууд илэрхийлээгүй ч “асуудлыг шийдвэрлэх хариуцлага нь эцсийн эцэст Японы талд байна” гэж илэрхийлэв.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих