Шинзо Абегийн шинэ оны талархлын мэндчилгээ олон хүний шүүмжлэлд өртөв

716abff8895e9cfcoriginal   Японы ерөнхий сайд Шинзо Абе 1-р сарын 1-нд шинэ оны талархлын мэндчилгээ дэвшүүлж, үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх, аюулгүйн баталгааны бодлогыг төгөлдөржүүлэх, боловсролын чиг хандлагыг тодорхойлохыг гол сэдвээ болгож, “хүчирхэг Япон орныг сэргээх” тулалдаан эхэлж байна. Энэ нь Японы “шинэ дүр төрхийг буй болгох” их алхам гэж онцолжээ.

Абе хэлэхдээ, “Үндсэн хуулийг хэрэгжүүлээд 68 жил болж байгаа энэ үеэр, цаг үеийн өөрчлөлтийг харгалзаж, үндсэн хуулийн тайлбарт нэмэлт засвар оруулж, нийт иргэдээрээ хэлэлцэх ёстой” гэв. Гадаад харилцаа ба аюулгүйн бодлогыг нэгтгэж 2013 оны 12-р сард хэрэгжүүлж эхэлсэн “үндэсний аюулгүйн баталгааны хурал”-ын тухай Абе хэлэхдээ, дэлхийн энх тайван тогтвортой байдалд Япон улс өмнөхөөс илүү бүтээлч үүрэг гүйцэтгэнэ. Идэвхтэй энх тайванч үзэл баримтлал нь бидний хариуцлага хүлээх шаардлагатай 21-р зууны бэлэг тэмдэг байх ёстой гэв. Харин Хятадын зүүн тэнгисийн агаараас сэргийлэх таних бүсийг тогтоосон явдалтай холбогдуулан Японы нутаг дэвсгэр, тэнгисийн хил ба агаарын хилийг эрс шийдвэртэй хамгаална гэж Абе илэрхийлэв. Мөн өдөр Либерал ардчилсан намын нарийн бичгийн дарга Шигеру Ишиба мөн шинэ оны талархлын мэндчилгээ дэвшүүлж, энх тайвныг хамгаалж, улс орон ард түмний амьдралыг баталгаажуулахын тулд шаардлага бүхий хуулийг цаашид төгөлдөржүүлнэ гэж онцлов. 1-ний өдөр Японы Дотоод хэргийн сайд Шиндо Ешитака мөн Ясукуни сүмд мөргөл үйлдэв. Өнгөрсөн 12-р сарын 26-нд Шинзо Абе Японы ерөнхий сайдын хувиар дэлхийн хоёрдугаар дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахиж буй Ясукуни сүмд мөргөл үйлдсэнийг Хятад ба БНСУ эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Америкийн засгийн газар ч уг хэрэгт харамсаж буйгаа илэрхийлэв. Энэ удаа Японы Дотоод хэргийн сайд Шиндо Ешитака, Ясукуни сүмд дахин мөргөл үйлдэж байгаа нь Японы засгийн газрын нэг талаар энх тайвны тугийг өргөж, нөгөө талаар энх тайвныг бусниулан эвдэж байгаа туйлын хуурамч чанарыг харуулж буй явдал юм.

Шинзо Абегийн засгийн газар байгуулагдсан жилийн турш Шиндо Ешитака 2013 оны 4-р сар, мөн дайн дууссаны тэмдэглэлт өдөр буюу 8-р сарын 15 ба 10-р сард гурван удаа Ясукуни сүмд мөргөл үйлдсэн юм. Шиндо Ешитака мэдэгдэхдээ, хэрэв Дотоод хэргийн сайд болохоос өмнөхийг тооцвол, зургаа дах удаагаа Ясукуни сүмд мөргөл үйлдэж байна гэжээ. Шиндо мөргөл үйлдснийхээ дараа хэвлэлд хандан хувиасаа мөргөл үйлдсэн гэдэг ба “би дайнд амиа алдсан хүмүүсийг хүндэтгэж, энх тайвныг хүсэмжлэхийн улмаас мөргөл үйлддэг юм”. Hарин энэ нь дипломат харилцааны асуудал биш гэжээ. Сэтгэлдээ мэдсээр байж худал ярих түүний энэ чанар нь хувь хүнтэйгээ ижил байгаа юм. Номхон далайн дайны үед, Шиндогийн өвөг эцэг дэслэгч генарал цолтой байсан ба Иво Жима арлын байлдаанд нас барсан юм. Шиндогаас гадна, түүний засгийн газрын сайд нарын танхимын гишүүд ч мөргөл үйлдсээр байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын комиссын дарга бөгөөд Япон болон БНАСАУ хоорондын дипломат харилцааны асуудал хариуцсан сайд нийт гурван удаа мөргөл үйлдэж, дэд ерөнхий сайд бөгөөд Сангийн яамны сайд Асо Таро 2013 оны 4-р сард мөргөл үйлдэж, засаг захиргааны өөрчлөлтийн сайд Томоми Инада нь 4-р сар, дайн дууссаны тэмдэглэлт өдөр мөн мөргөл үйлдсэн юм.

Шинзо Абе шинэ оны талархлын мэндчилгээндээ “улс орны шинэ байдал”-г бүтээн байгуулах санал дурдсан байна. Өмнө нь Шинзо Абе “сайн сайхан улс орныг бүтээн байгуулъя” гэсэн ном бичиж байсан. Энд дурдаж буй “улс орны шинэ байдал” болон “сайн сайхан улс орон” гэдэг нь нэг зүйлийг ярьж байгаа гэж ойлгож болохоор юм. Даруй улс орны энх тайван, ард иргэдийн амар амгаланг биелүүлж, олон улсын байр суурьтай улс гүрнийг байгуулах явдал юм. Гэхдээ Шинзо Абегийн ойрын хугацааны үйлдэл болон сайн сайхан улс орны шинэ байдлыг бий болгох гэсэн яриа нь нэг зүйл дээр нийлэхгүй байна. Шинзо Абе амандаа энх тайвны уриа лоозон дуудаж байгаа ч энх тайвны замыг сөрж, мухардмал ирээдүй рүү замнаж байна хэмээн судлаачид үзэцгээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих