МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Ж.АМАРСАНАА ТАНАА

2c9e27321a02cc23big  Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улсын Үндсэн хуульд 1999-2000 онд оруулсан 7 нэмэлт, өөрчлөлтөөс болж Монголын төр олон жилийн турш хямралын байдалтай ажиллаж ирлээ. Гол нь танай Цэцийн 2000 оны 3 дугаар сарын 15-ны 03 дугаар дүгнэлт, 2000 оны 11 дүгээр сарын 29- ний 02 дугаар тогтоолоор Үндсэн хуульд оруулсан 7 нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхдээ уг нэмэлт, өөрчлөлтүүд ньҮндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгосон билээ.

Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх байх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно гэсэн Үндсэн хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгааг тодруулж олон түмэнд мэдээлэх, төрийн эрх барьж буй холбогдох хүмүүст мэдээлэл, хүсэлт хүргүүлэх талаар дараах шаардлага тавьж байна.Үүнд:

1. Үндсэн хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолыг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр дамжуулан олон түмэнд мэдээлж ил тод болгох.

2. Хэрэв танай шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх үүрэгтэйгийн нь хувьд уламжлан Үндсэн хуулийн бус замаар төр үйл ажиллагаагаа явуулж байгааг анхааралдаа авч шийдвэрлэх хүсэлт хүргүүлэх

3. Үндсэн хуулийн 7 нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр бус гэдгийг анхааруулж, уг нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож, засч залруулах тухай шаардлагыг Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлэх

Бидний тавьсан энэ шаардалагын хариуг албан ёсоор ирүүлэхийг хүсье.

Таныг хүндэтгэсэн

 

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ХОЛБОО


URL:

Сэтгэгдэл бичих