Байлдагчдын илрүүлсэн 500 ширхэг тарваганы арьсны хэргийг тагнуулын албанд шилжүүлэн шалгаж байна

1345cce3a420255boriginal

500 ширхэг тарваганы арьс хил давуулахыг завдсан хэрэг оны өмнөхөн болсон.  Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн Замын-Үүд Эрээн гарах чиглэлийн 7816 дугаар галт тэргэнд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 500 ширхэг тарваганы арьс нуун хилээр гаргах гэжбайсан үйлдлийг таслан зогсоосон.

Уг хэргийг Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах байлдагч Г.Мөнхтулга, байлдагч Б.Бадарням нар илрүүлсэн бөгөөд дээрх 500 ширхэг тарваганы арьсыг мод ачсан задгай вагоны люкэнд нуусан байсныг байлдагчид гярхай ажиглан илрүүлж чаджээ. Ийнхүү уг хэргийг Хилийн тагнуулын албанд хүлээлгэн өгч нарийвчилсан шалгалтыг явуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих