Хамба хилэн хувцас тоос их татдаг

B_37530Үүнийг сойзоор бус харин чийгтэй пролоноор арчина. Пролоноо үе үе норго. Хамба хилэнг индүүдэхдээ дотор талаас нь чийгтэй даавуу тавьж индүүднэ. Орооцолдсон утсыг шилэнд ороо, дараа нь хэдэн минут усанд хийж хатаана. Үүний дараа ээдрээ амархан тайлагдна.
-Хувцас өлгөсөн шкафанд кофены үртэй жижиг уут өлгө. Тэгвэл цагаан эрвээхэй дайжна.
-Хэрэв танайх ялаа шумуултай бол цонхныхоо тавцан дээр хоёр нимбэг тавьчих. Нимбэгдээ лиш цэцэг хавчуул. Үнэрт нь ялаа шумуул тэсэхгүй.
-Гутал хөл холгоод байвал ард нь зөөлрүүлсэн саван түрхчих. Өмсөх бүртээ түрхээрэй. Тэгвэл гутал тавигдаж хөл үрэхгүй болно.
-Сайртсан арьс нь барзайсан ширүүн гаранд ямар ч тосноос илүү төмс чанасан ус сайн. Ийм усанд нимбэгний шүүс хий. Тэгээд усанд нь гараа булхуул, ( ус халуун бүлээн байх тусам сайн). Үүний дараа арчилгүй хатаа, тэжээлийн тос түрхэж болно.


URL:

Сэтгэгдэл бичих