100 саяын залилан хийсэн Эрдэнэтийн Д.Алтанхуяг гэгч хаа явна

53794_104375

Д.Алтанхуяг сонгуулийн мөнгөгүй учраас заль хэрэглэсэн үү-
“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, үйлдвэрээ барихдаа иргэдээс мөнгө босгох, ингэхдээ эрдэнэтчүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг хог хаягдал мэтээр ойлгуулсан Д.Алтанхуяг хэмээх нөхөр өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэрээ дэвшүүлж, иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө авчээ гэсэн мэдээлэл сонины хуудаснаа тэнүүчилж байсан. Тэрбээр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг Орхон аймагт байгуулж, тус аймгийн 30 гаруй мянган иргэн тус бүрээс хувьцааны үнэ болох 1000 төгрөгийг цуглуулсан юм билээ. Товчхондоо, иргэдээс 30 сая төгрөг цуглуулчихсан аж. Энэ мэтээр нийтдээ 100-аад сая төгрөгийг өөрийнх нь хэлдгээр иргэдээс “босгосон” аж. Энэ мөнгөөрөө орон нутгийн болон төвийн телевиз, сонины эфирийг худалдан авч, өдөр бүр иргэдийн тархийг угаах сурталчилгаагаа хийдэг тухай ч яриа гарч байсан.

Орос Монголын хувь нийлүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглах зөвшөөрлийг ганцхан Монгол Улс дангаараа шийдэх зүйл биш, хамтран эзэмшигч Оросын талтай зөвшилцөх ёстой. Тиймээс Оросын тал үүнийг судалж үзээд ТЭЗҮ ч алга. “Зэс эрднийн хувь” компанид овоолго ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Алтанхуяг үүнийг ойлголгүй, Монгол Улсын Засгийн газар хэргээр гацааж байна хэмээх уурсах болсон билээ. Учир нь хувь нийлүүлсэн иргэд хэдийгээ 1000 төгрөг өгсөн ч учир битүүлэг шалтгаанаар чимээгүй болсон Д.Алтанхуягаас мөнгөө нэхэмжлэхээр болжээ. Их мөнгө биш ч хэн нэгэн дурын нөхөр иргэдээс хэдэн саяар нь залилаад байвал яах вэ.

Энэ тухай эргэн сөхвөл, “Зэс эрдэнийн хувь” ХХК байгуулагдаж, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах төслөө үйлдвэрийн Захиргаа, Төрийн өмчийн хороо, Засгийн газарт 2011 онд өгсөн юм. Харин Монгол Улсын Засгийн газар дангаар шийдэх боломжгүй учраас хариу нь Д.Алтанхуягийн эсрэг гарч байв. Харин Д.Алтанхуяг жагсаал цуглаан зохион байгуулж хэрдээ л улстөр хийсэн. Нэгэнт иргэлийн тархийг угаачихсан учраас жагсаал ч нэлээд ширүүн өрнөж, эмх замбараагүй байдал хүртэл үүсч байсан нь саяхан. Мань эр жагсаал хийхдээ 1000 төгрөг авсан иргэдээ “хувьцаагаа ав” хэмээн талбайд цуглуулдаг байжээ. Харин ирсэн хойно нь “эд нар бидний өмнгийг өгөхгүй байна” хэмээн орон нутгийн засаг захиргаа руу иргэдийг дайруулдаг байсан юм.

Ингээд тэрээр удаа дараа жагсаал зохион байгуулсан бөгөөд орон нутгийн захиргаа холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Тус хэлэлцээрийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй жилийн хөдөлмөр, нэмүү өртөг шингэсэн энэ овоолгыг ашиглуулах боломжгүй” гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Мөн зөвлөлийн хурал болж, энэхүү хурлын дараа Оросын талын өмчлөгч “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирал энэ талаар оросын талын байр суурийг телевизээр хүргэж байсан. Тэрбээр, “хэдэн зуун сая ам.долларын өртөг шингэсэн өмч болох овоолго бол “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн ашиг орлого юм. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн ярьж байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй, бид Монголын талтай хамтраад өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн барих үйлдвэрийг барьж байгуулна. Тэгэхээр үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд иргэдийг хууль бус ажиллагаанд уриалж байгаа нь “Зэс эрдэнийн хувь” компани, түүний гүйцэтгэх захирал Д.Алтанхуягийн зохисгүй үйлдэл юм” хэмээж ч байв. Харин Д.Алтанхуяг нь 2012 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, үүнийхээ зэрэгцээ хувьцаа болгож 1000 төгрөг өгсөн иргэдийн тархийг угаан жагсаал цуглаан хийсээр байсан юм. Нэг талаар зэсэн овоолго ашиглах ашиг сонирхлын үүднээс хэдий ч цаана нь сонгуулийн пиар ч зэрэг явж байсан юм. Ийнхүү сонгуульд өрсөлдөж, жагсаал цуглаан хийж, иргэдээс 100 сая төгрөг босгож явсан нөхөр Д.Алтанхуяг хаана явна вэ хэмээн сураглах хүмүүс олон болжээ. Тэр ч бүү хэл Эрдэнэтийн иргэд “Д.Алтанхуягт зэсэн овоолго ашиглаж болохгүйг мэдэж байсан. Хамгийн гол нь сонгуульд нэр дэвших гээд мөнгөгүй учраас ийнхүү иргэдийн тархийг угаажээ. Магадгүй эртнээс төлөвлөсөн ажиллагаа байх” хэмээсэн дүгнэлтэд хүрээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих