Ажлын өргөдлийг хэрхэн зөв бичих вэ?

Цэгцтэй, гаргацтай бичсэн товч навтар ажилд ороход нэн чухлыг бүгдээрээ мэдэх бизээ.  Харин таны бичсэн ажилд орох өргөдлөөр ярилцлаганд дуудах эсэх нь шийдвэрлэгддэг.  Товч намтарын нэгэн адил өөрийн ур чадвараа ажил олгогчдод таниулж, өөрийгөө худалдахад ажлын өргөдөл чухал үүрэгтэй.

Та хэрвээ машин зарах гээд машинаа зар дээр тавилаа гэж бодъё.  Таны машиныг сонирхох хүний анхаарлыг татахын тулд та ямархуу янзын зар бичиж бусдад хүргэх вэ?

Мэдээж хэрэг “4 дугуйтай, мотортой, суудалтай сайхан машин байна.  Зарна шүү” гэхгүй биздээ.  Тийм учраас ажлынхаа өргөдлийг хүртэл бусад ажил горилогчдоос ялгархуйц бичих нь зүйтэй.

Сайн бичигдсэн ажлын өргөдөл Муу бичигдсэн ажлын өргөдөл
Хэв загвар
  • Эхний өгүүлбэр нь сонирхол татахуйц
  • Товч бөгөөд тодорхой
  • Ур чадвар, амжилт бүтээлээ хүнд ойлгогдохоор бичсэн
  • Урт, хэт нуршсан, яг юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй
Агуулга
  • “Бидэнтэй хамтарч ажилласнаар юу хийж чадах вэ?” гэсэн ажил олгогчийн топ асуултанд хариулж чадсан
  • Өөрийн эзэмшсэн мэдлэг, чадвар тухайн ажлын шаардлагатай яг нийцэж байгааг онцолсон
  • Товч намтартаа оруулсан тухайн ажлын байртай холбоотой мэдээллийг онцолж дэлгэрүүлсэн
  • Өөрийгөө хэт магтахгүйгээр өөртөө итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлж харуулсан
  • Ажил олгогчийн гэхээсээ илүү өөрийнхөө хэрэгцээ шаардлагын илүү тусгасан (цагийн уян хатан нөхцөлтэй яг л миний хайж байсан ажил гэх мэт…)
  • Товч намтартаа оруулсан мэдээллүүдээ дэлгэрүүлж давтсан
  • Ажлын тавигдах шаардлаганд бичсэн ур чадваруудыг үг үсэггүй дуурайж бичсэн
  • Хэт биеэ тоож, өөрийгөө дөвийлгөсөн шинж чанартай бичсэн (Би гарцаагүй энэ ажилд зориулагдсан хүн гэх мэт…)
Алдаа
  • Үг үсгийн ямар ч алдаагүй
  • Үг, үсэг, дүрмийн алдаа нилээд их гаргасан
Хэмжээ
  • Яг нэг хуудсанд багтаасан, эсвэл 2 хуудсанд тэнцвэртэй багтааж бичсэн
  • Ярилцлага авагч хүн тэмдэглэл бичиж болохоор сул зай гаргасан
  • 2 хуудсанд бичсэн ч 2 дахь хуудасны эхний мөрөнд хэдхэн өгүүлбэр бичсэн
  • Хэт шамбааралдуулж бичсэн
Дүгнэлт
  • Тухайн ажлын байрыг үнэхээр сонирхож буйгаа дахин онцолсон
  • Өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэж өгөхөд дэм болж байгаад  баярласнаа илэрхийлж төгсгөсөн
  • Тухайн ажлын байрыг яагаад тэгтлээ сонирхож буйгаа бүрэн гүйцэт тайлбарлаж чадаагүй
  • Төгсгөлөө буруу хийсэн

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК


URL:

Сэтгэгдэл бичих