Солонгост амиа алдсан Монгол залуу гэр бүлтэй байжээ
Монголчууд “Монгол” хүнээ урамшуулж мэддэггүй, хөдөлмөрийн хөлс гэдгийг нь үнэлж чадахгүй байгаасаа өнөөдөр нас биед гүйцсэн шижгэнэсэн сайхан залуус маань харийн оронд хөдөлмөрөө мөлжүүлж хөлсөө дуслуулан байж, хэдэн цаасны төлөө хуруу хумсаа хугалчих дөхөн хүний нутагт айлын тогоо горьдож суугаа.
Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй олон монгол залуус ийнхүү ирээдүйнхээ төлөө яваад эцэст сүүлд нь эрүүл мэнд, амь насаа золиослоод эргээд ирнэ гэсэн инээмсэглэл нь эрээн дааавуутай чандраар солигдоод ирж байгаа нь даанч харамсалтай.
Оны өмнөхөн буюу өнгөрсөн сарын 26 өдөр Солонгосын Кёнгиду, Юнгин дүүрэг дэх Гихинггү, Дунгбэгдун дах нэгэн орон сууцны хороололд осол гарч 35 орчим насны монгол залуу айл нүүлгэдэг ажил хийж байгаад 16 давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаач өргөгч краныг 16 давхар дах айлын тагттай холбох ажил хийж байгаад унасан бөгөөд эмнэлийг тусламж авах ямар ч боломжгүй байдлаар газар дээрээ нас баржээ.
Энэ талаар Юнгин дүүргийн цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүний нутагт амь тавьсан хөөрхий монгол залуу гэр бүлтэй бага насны хүүхэдтэй гэсэн мэдээлэл байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: