Секс хэдийд хамгийн амттай байдаг вэ

Angel Kissing ManАвиценна буюу Абу Али Ибн Син мянган жилийн өмнө сексийн тухай бичиж байсан нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Түүнийхээр бол хамгийн гол нь бэлгийн хэрэгцээгээ хангах цагийг зөв сонгох явдал гэнэ. Авиценна тэр тухай бүр тусгай хүснэгт зохиожээ. Эрдэмтний бодлоор зөвхөн цагийг нь олж хурьцвал “сайн” секс болдог байна. Мөн хэт цатгалан эсвэл ходоод хоосон үед сексийг хийхийг хориглодог. Сайн секс нь хүнийг цовоо сэргэлэн болгож, түгшүүр, уур уцаарыг арилган, биеийн байдалд таатай нөлөөлдөг ажээ. Хэрэв эр хүн үрийн шингэнээ ялгаруулахгүй, дотроо хуримтлуулаад байвал бөөр болон төмсөг, салтаа хавиар өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, хоолны дуршил буурах зэрэг шинж илэрнэ гэж алдарт эрдэмтэн үзэж байв. Түүний зэрэгцээ хурьцлыг хэт ихдүүлэх нь толгой эргэх, чих дүнгэнэх, өвдөгөөр хатгуулан өвдөх, нойргүйдэх, нүд бүлцийх, нуруу бөөр, давсаг өвдөх гэх мэт сөрөг нөлөөтэй гэж Авиценна үзэж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих