“Монголын цахилгаан холбоо” ХК санхүүгийн зөрчил гаргасан нь илэрчээ

index

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Тус байгууллага нь  1995 оны 8 дугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Солонгос Улсын “Кореа телеком” корпорацийн хооронд байгуулсан багц гэрээний дагуу нийт 10 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшин “Олон улсын яриа”, “Суурин утас”, “Интернет үйлчилгээ”, “Кабелийн телевиз” гэсэн үндсэн 4 төрлийн чиглэлээр Улаанбаатар, Багануур, Налайх хот болон 21 аймаг, 159 суманд үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40,0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын “Кореа Телеком” корпораци, 5,33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид тус тус эзэмшдэг.

Компанийн үндсэн үйлчилгээний үзүүлэлтийг өмнөх онуудтай харьцуулбал олон улсын ярианы минут 12%-иар, суурин утасны үйлчилгээний шинэ тавилт, интернэт үйлчилгээний цэгийн тоо, кабелийн телевизийн хэрэглэгчийн шинэ холболт буурч, кабел таслалт нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд буурчээ.

Энэ удаагийн шалгалтаар зарим зардал их хэмжээгээр хэтэрсэн, худалдан авах ажиллагаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй, авлагыг тайлан тэнцэлд тусгасан, төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон, компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг дутуу суутгасан, зохих урамшууллыг олгоогүй, цалингийн хоногийг буруу тооцсон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих