Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ
Оросын Холбооны Улсын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ.
Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно гэж онцлон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Волгоград хотын гал тэрэгний буудалд амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж, 10 гаруй хүний аминд хүрсэн. Үүнээс нэг өдрийн дараа мөн л Волгоградад дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртжээ.
URL: