Оюутолгойн хэлэлцээр наадмаас өмнө шийдэгдэх учиртай

Хөрөнгө оруулалт, экспортын хувь буурсан хүндхэн жилийг ардаа үдсэн Уул уурхайн яам морин жилдээ өнгөтэй явахыг бэлэгшээж байх байна. Салбарын сайдын хэлснээр он дамжин үргэлжилж байгаа Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн асуудал энэ онд шийдэгдэж эхний хагас жилд хэлэлцээрийн  шийдэл нэг тийш гэж байна.

Оюутолгой зэсийн баяжмалаа экспортлож эхэлснээр манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломж бүрдэх юм. Оюутолгойн орд нь  энэ онд Эрдэнэт үйлдвэрээс 30 хувиар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо гаргасан  бөгөөд тус компани 2014 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих