Буруугаа наманчилж амаа үдсэн эрхэм гишүүнд ирэх сонгуулиар нэр дэвших боломж олдох уу
Намынхаа “хоёрдугаар босс”-той эвдрэлцээд амаа үдүүлсэн мэт хамхисан түшээ бол Хевсгөлөес сонгогдсон Ц.Даваасүрэн бөгөөд түүнийг экс эзэн Н.Энхбаярын хүн гэх нь бий. “Эсэргүү урвагч” Ц.Шинэбаярыг хамгаалснаасаа болоод Даваасүрэн гишүүн бас МАН-ын эсэргүү бүлгийн этгээдээр тооцогдсон бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо алдсан сураг чих дэлсээд байгаа. Насаараа шахам санхүү, эдийн засгийн алба эрхэлсэн тэрбээр “Зоос” банкинд 140 сая төгрөгийн зээлийн өртэй боловч олон компанийн хувьцаа эзэмшигч тул парламентад дахин сонгогдоогүй ч “Айх юм алга. Мөнгөө үржүүлээд адуугаа уралдуулаад явахад Хүрэлсүхээс царай алдахгүй” гэж ярьсан сураг байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын албаа улиран хийнэ гэж зөрүүдлэснээсээ -хойш генсёкийн хараанд олзлогдсон Даваасүрэн гишүүн сүүлийн үед дуугаа хураасныг “Генсекийнхээ өмнө буруугаа наманчилж буй хэрэг байх” гэсэн ховын үг ч бас чих дэлдээд байгаа билээ.
FACT.mn Хуулахыг хориглоно
URL: