Монголд “Зөн билэгч” Дмитрий Волхов ирнэ


Сүүлийн үед Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн оролцогчид манай улсыг зорьж ирэх болсон. Саяхан Влад Кадони ирээд буцсан билээ.

Тэгвэл энэ удаад Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь улирлын ялагч Дмитрий Волхов нэгдүгээр сарын 10-ны өдөр Монголд хүрэлцэн ирэх гэнэ. Далд мэдрэхүй, зөн билгийн чадвараараа 25-хан насандаа нэрд гарч,  олонд танигдсан тэрбээр уг нэвтрүүлгийн хамгийн залуу ялагч.

Эртний домогт гардаг “Велес” хэмээх нэрийг олон нийтээс хүртсэн нь эртний Оросын үг хэллэгээр бурхан, яруу найраг, зөгнөлийн ивээгч гэсэн утгатай аж.

Тэрбээр энэ сарын 11-нд Монголын хүүхдийн ордонд чөлөөт уулзалт хийн, лекц унших бол маргааш нь “Туушин” ресторанд болох VIP хүлээн авалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

Д.Ана


URL:

Сэтгэгдэл бичих