Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 800 гаруй дуудлага иржээ
2013-14 онд шилжих шөнө Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 7000 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлагуудыг бүртгэн авч холбогдох газарт нь хүлээлгэн өгчээ.
Гэхдээ дээрх дуудлагуудын дунд онц ноцтой гэмт хэрэг зөрчил байсангүй. Харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үедээ бусадтай маргасан тохиолдлууд дийлэнхийг нь эзэлж байна.
Зөвхөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд 93 дуудлагатай хоносон байна. Энэ нь Чингэлтэй дүүрэг төв хэсэгт байрладагтай холбоотой болохыг цагдаагийнхан хэлж байсан юм.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, танхайрснаас өөр онц ноцтой зөрчил энэ удаад гараагүй ч гэсэн цаашид цагаан сар, төрсөн өдрийн баяраас эхлээд эмэгтэйчүүд, цэргийн гэх тодотголтой олон баярууд хүлээж байна. Тиймээс нийт иргэдийг согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
URL: