Apple-ийн тэргүүн 2013 оны дүнгээр 4,25 сая долларын ашиг олжээ

Apple-ийн тэргүүн 2013 оны дүнгээр 4,25 сая долларын ашиг олжээ

Америкийн Apple корпарацийн гүйцэтгэх ерөнхий захирал Тим Кук 2013 оны дүнгээр 4,25 сая долларын шагнал хуртэнэ гэж Bloomberg мэдээлжээ.

Түүний цалин 1,4 сая доллар бөгөөд харин дахин 2,8 саяыг 9-р сард дууссан санхүүгийн жилийн татварын хасалтын нөхөн олговор болгож төлөх тухай Apple-ийн АНУ-ын үнэт цаас, биржийн Комисст илгээсэн баримт бичигт дурдсан байна. Үүний дүнд Кук өнгөрсөн жилээс 1,9 %-иар илүү авах юм.

Apple-ийн бусад топ менеджерүүдийн цалин 2013 онд өнгөрсөн жилээс хамаагуй бага байсан байна. Компанийн санхүүгийн ерөнхий захирал Питер Опенхаймер, компанийн дэд захирал Эдди Кью, Жефф Уильямс нарын цалин өнгөрсөн жил 50 сая долларыг давж байсан бол энэ жил тус бүрдээ 2,65 сая орчим доллар авчээ.Түүнээс гадна компани хувьцаа эзэмшигчиддээ 2014 оны 9-р сарын 30-нд өндөрлөх санхүүгийн жилд хувьцаа худалдан авах хөтөлбөрт дор хаяж 50 миллиард доллар зарцуулах Карл Айканы санаачлагын эсрэг саналаа өгөхийг зөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих