ГҮНДАЛАЙ БАЙНА УУ?” ГЭЖ Ц.НЯМДОРЖ ГИШҮҮН ГАЙХДАГ БОЛЖЭЭ
Төрийн түшээгийн сэнтийд гурван удаа тасралтгүй сандайлж суусан Л.Гүндалай гишүүн хэзээ ч дүлий дүмбэ оргидоггүй заргач дайчин эрхэм билээ. Гэтэл сүүлийн үед ман эр амаа хамхив уу шүд нь өвдсөн үү чимээ авиагүй суух болжээ. Ямартаа түүний “дайсан” Ц.Нямждорж сайд чуулганы танхимд орж ирмэгцээ л “Манай Гүндалай байна уу?” гэж асуудаг болжээ. Тэр ч бүү хэл түүнд дөхөж очоод “Авгай чинь сайн уу, охид чинь зүгээр үү. Чи яагаад дуугаа хурааж гөлийчихөв” гэж санаа зовнин шалгаадаг болсон гэнэ. Ном бичиж зохиолч, дуу зохиож найрагч болоод буй Гүндалай гишүүн арай эрдэмтэн болохоор шийдэж диссертаци бичдэг болсон юм биш байгаа.
Хуулахыг хориглоно FACT.mn
URL: