Өөх тосны зохистой хэрэглээ

d9c09fe8fb3f5f40bigӨөх тос нь бие махбодын зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм. Өөх тос нь хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдүүн хэсэг болдог. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн эсийн өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх үүрэгтэй.

Өөх тосны бүтэц

Өөх тос нь тосны хүчил ба глицеринээс тогтоно. Өөх тосны шинж чанар нь түүнд агуулагдах тосны хүчлээс шууд хамаарч байдаг. Тосны хүчлийн бие махбодод үзүүлэх нөлөөгөөр нь орлогдох ба үл орлогдох тосны хүчлүүд гэж ангилдаг.

Өөх тосны найрлага дахь тосны хүчлийг химийн шинж чанараар нь ханасан, нэг ханаагүй ба олон ханаагүй тосны хүчил гэж хуваана. Тэдгээрээс шалтгаалан өөх тосыг ханасан, нэг ханаагүй ба олон ханаагүй өөх тос гэж үндсэн 3 бүлэг хуваана. Мал, амьтны гаралтай өөх тосны найрлагад ханасан тосны хүчил, ургамалын гаралтай тосны найрлагад ханаагүй тосны хүчлийн агууламж давамгайлж байдаг.

Өөх тосны төрөл Ханасан өөх тос Нэг ханаагүй тос Олон ханаагүй тос
Төлөв байдал Хатуу, царцмаг Шингэн Шингэн
Тосны хүчил Ханасан тосны хүчил Нэг ханаагүй тосны хүчил Олон ханаагүй тосны хүчил
Хүнсний бүтээгдэхүүн

Мал, амьтны гаралтай хүнс: мах, сүү, тахиа, шувууны махны хальсан дор, цөцгий, цөцгийн тос, өөхөн тос

Ургамалын гаралтай хүнс: чидун жимс (олив),  газрын самар, чидун жимсний тос, канолын тос, газрын самрын тос

Загас, загасны тос Ургамалын гаралтай хүнс: шар буурцгийн тос, эрдэнэшишийн тос, наран цэцгийн тос

 

Эрүүл мэндийн нөлөө

Хоол хүнсэн дэх өөх тос ходоод гэдэсны замд боловсорч шимэгдээд уурагтай нэгдэн цусанд ордог. Цусан дахь өөх тосыг холестерин, триглицерид ба липопротейн буюу уурагтай нэгдсэн өөх тос буюу липопротейн (Lipos – өөх тос, protein – уураг) гэж нэрлэдэг.

Липопротейныг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр нь “Сайн холестерин” буюу их нягтшилтай липопротейн (ИНЛ) ба “Муу холестерин” буюу бага нягтшилтай липопротейн (БНЛ) гэж ангилдаг.
- “Сайн холестерин” буюу их нягтшилтай липопротейн – цусны судаснаас өөх тосыг эд эс үрүү зөөж, судас хатуурахаас хамгаална.
- “Муу холестерин” буюу бага нягтшилтай липопротейн – цусан дахь нийт холестерины хэмжээг нэмэгдүүлэн судасны хатуурал үүсгэдэг. Цусны биохимийн шинжилгээгээр нийт холестерин, триглицерид, бага нягтшилтай липопротейн, их нягтшилтай липопротейны түвшинг хялбархан тодорхойлох боломжтой.

Хэрэв таны цусанд нийт холестерин, триглицеридын хэмжээ бага, “сайн холестерин” буюу ИНЛ их байвал та өөрийгөө судасны хатуурал, зүрх судасны өвчинд өртөх магадлал багатай гэж үнэлж болно. Харин таны цусанд нийт холестерин, “муу холестерин” буюу БНЛ-ийн түвшин ихэссэн байвал зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, зүрхний цус хомсдох өвчин, тархины судасны хатуурал, цус харвалтад өртөх эрсдэлтэй байгааг илтгэнэ.

Өөх тосны төрөл Ханасан өөх тос Нэг ханаагүй тос Олон ханаагүй тос
Эрүүл мэндийн нөлөө

Сөрөг нөлөө ихтэй: Цусан дахь нийт холестерины түвшин, ялангуяа судас хатууруулах нөлөө бүхий бага нягтшилтай липопротейн (БНЛ) ыг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндэд тустай: Судасны хатуурлаас сэргийлдэг их нягтшилтай липопротейны хэмжээг бууруулахгүйгээр цусан дахь холестерины хэмжээг багасгана.

Сөрөг нөлөө бага,
Цусан дахь холестерийн хэмжээг багасгана, гэхдээ судасны хатуурлаас сэргийлдэг их нягтшилтай липопротейны хэмжээг бууруулах магадлалтай.


Ямар өөх, тосыг сонгон хэрэглэх вэ?

Өөх, тосонд агуулагдах ханаагүй тосны хүчил, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаар түүний эрүүл мэндийн ач холбогдол тодорхойлогддог. Нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Зэрэг
лэл

Өөх, тосны төрөл

Ханасан тосны хүчил

Ханаагүй тосны хүчил

үүнээс

Нэг ханаагүй тосны хүчил

Олон ханаагүй тосны хүчил

 1. Канолын тос  6  94  62  32
 2. Наранцэцэгийн тос  12  88  19  69
 3. Эрдэнэшишийн тос  13  87  25  62
 4. Шар буурцгийн тос  15  85  24  61
 5. Чидун жимсний тос  17  83  72  11
 6. Газрын самрын тос  18  82  50  32
 7. Яргай, хулд загасны тос  20  80  55  25
 8. Хөвөнгийн үрийн тос  27  73  19  54
 9. Гахайн өөх, тос  41  59  47  12
 10. Дал модны тос  51  49  39  10
 11. Цөцгийн тос  66  34  31  3
 12. Дал модны үрийн тос  86  14  12  2
 13. Наргил модны самрын тос  92  8  6  2

Ургамалын тос нь мал, амьтны гаралтай тостой харьцуулахад ханаагүй тосны хүчлээр илүү баялаг боловч эрүүл мэндэд тустай нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаараа харилцан адилгүй байдгийг дээрх хүснэгтээс харж болно.
Та ханаагүй тосны хүчлээр баялаг, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй чидун жимс, эрдэнэшиш, шар буурцаг, наранцэцэг зэрэг ургамалын тосыг сонгон хэрэглээрэй.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

WWW.FACT.MN


URL:

Нэр: BrianKes Огноо: 13 July 2019

ПАМЯТНИКИ pqd.ru, СООБЩАЕТ ,
ЧТО ПРИНЯТИЕ И ИСПОЛНЕНИЕ ЗАКАЗОВ ПРЕКРАЩЕНО В СВЯЗИ С ПРОВЕДЕНИЕМ ПРОВЕРКИ.
Телефон для справок +7 (495) 518-44-23, электронная почта info@pqd.ru

Сэтгэгдэл бичих