Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг ноён согтуугаар аймшигт осол гаргажээ
Сүү өргөж, сайхан инээдэг ерөнхийлөгчийн “архигүй” уриалга, шинэ моод энэ жилээс хоцорч эхэлсэн бололтой баярын өдрүүдэд архидан согтуурч, агсам согтуу тавьсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ухаанаа алдтал уугаад гудманд осгож хөлдсөн зэрэг архидан согтуурахтай холбоотой дуудлага ачаалал ихтэй байжээ.
Ер нь элдэв баяр ёслолыг эрүүл ухаанаар угтана гэдэг манайхны дунд хэцүү асуудал. Анхан шатны нэгждээ хүртэл архидан согтуурах гэдэг нь дээд зэрэгтээ хүрсэнд ерөнхийлөгчийн уриалга нэг л болж өгөхгүй байгаа мэт. Сүүлдээ сумынх нь засаг ноён хүртэл согтуу манаргаж явдаг болсныг Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлгөөр жишээлж болохоор.
Тэрээр он гарахаас өмнөхөн буюу өнгөрсөн 12-р дугаар сарын 29-ны өдөр 11 цагийн орчинд сумынхаа нутаг дэвсгэрт согтуугаар машин жолоодон оодорч яваад томоохон осол гаргажээ. Дүрмийн дагуу замаараа явж байсан суудлын машиныг согтуу ноён дайрч унаган хүчтэй мөргөж замын хажуу руу дөрвөн дугуйг нь дээш харуулан онхолдуулжээ.
Ийнхүү хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд согтуугаар халдаж ноцтой хохирол учруулсан засаг ноён анхан тусламж үзүүлэхийн оронд согтуурч хөлчүүрхэн: “Та нар надтай тэрсэлдээд амжилт олохгүй, тэр цагдаа шүүхээ дууд, би хуулийн хариуцлага хүлээхгүй…” хэмээн омогдсон сурагтай. Хууль үйлчлэхгүй экс намын гишүүн, МАН-ын доод албан тушаалтан засаг ноёнтон үүгээр барахгүй орой нь нь айл хэсэж үргэлжлүүлэн архидаж явсан гэсэн.
Азтай
эх сурвалж:www.fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Угаасаа бүтэхгүй адгийн архичин ард түмнээ гэсэн сэтгэлгүй айл гэр үймүүлсэн угаасаа бүтэхгүй танхай гар