Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангана гэв

tog_tsahilgaan-middleУИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явцтай танилцаад ирсэн юм.

Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Ойгон нуур” ХХК ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар ажлын явц 79.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил 2013 онд  дуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас шалтгаалан ажлын явц удааширсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өглөө.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих