Э.Гүр-Аранз “Тахир соёот” дахь ялтнуудын сувилалд шилжжээ

527-1388627798140102-guraranz“Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Э.Гүр-Аранз “Тахир соёот” дахь ялтнуудын сувилалд шилжжээ. Тэрээр хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд мацаг барьснаас болж  бие нь муудсан  байна. Э.Гүр-Аранз хоригдож байгаа ангидаа номын санч хийдэг байсан гэнэ.
Д.Энхтөр мөн 409 дүгээр ангид ял эдэлж байгаа аж. Харин Н.Даваа Багануур дахь хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа юм байна. Э.Гүр-Аранз  наранд байхдаа ч мацаг барьдаг байжээ.
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан Анод, Монгол банкны удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд дөрвөн өдөр үргэлжилж шийдвэр гаргасан билээ.
Банкнуудын удирдах ажилчдаас тавд нь ял оноож, 10 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Шүүх бүрэлдэхүүн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, н.Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулсан байдаг.
Гэвч Өршөөлийн тухай хуулийн дагуу “Анод” банкны гүйцэтгэх  захирал асан Л.Уламбаярт 2.3 жил, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Энхтөрд дөрвөн  жил, зээлдэгч н.Гантулгад 2,1 жилийн ял оноосон юм.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих