Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Палестин Израильтай энхийн хэлэлцээрийн талаар авч хэлэлцэнэ
Америкийн Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мари Харф 12-р сарын 30-ны өдөр хэлэхдээ, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ долоо хоногт Дундад дорнодод айлчлахдаа Изариль Палестины удирдагчдтай энхийн хэлэлцээрийн бүдүүвчийн талаар хэлэлцэж энхийн хэлэлцээний үйл явцыг ахиулах болно гэжээ.
Харф мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг бүдүүвч хэлэлцээрт Израиль Палестины эцсийн байр суурийн асуудлын тухай хэлэлцээний бүх гол сэдэв багтаж, хэлэлцээний үндсэн төсөл болох болно. Энэ нь хэлэлцээний үйл явцыг ахиулахад тустай юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Керри энэ айлчлалаараа Иерусалим болон Рамалахад тус тус Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Палестин улсын ерөнхийлөгч Махмуд Аббастай дэлгэрэнгүй зөвшилцөө хийж, хоёр талын санал зөрөлдөөнийг багасгахаар чармайх болно гэжээ.
Жон Керри ирэх сарын 1-ний өдрөөс Изариль Палестинд айлчлах болно. Энэ бол түүний энэ оны 2-р сард Америкийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг авснаас хойш Дундад дорнодод хийж буй 10 дах айлчлал юм.
/Баатар орчуулав/ china news
URL: