“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ

IMAG12019810523872014-01-02-09-2Монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж.

   “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, Эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт дэлхийн стандартад нийцсэн их ордон Улаанбаатар хотноо байгуулагдана. Мөн тус ордоны тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшиний байх бөгөөд дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдахад зориулагдсан байхаар төлөвлөгджээ.

   Ийнхүү уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний соёл урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах “Соёл урлагийн ордон” байгуулах төслийг, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олноос санаачилан, урлагийн бүх төрөлд бүтээлээ туурвидаг уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд болон нийгэм олон нийт, бизнесийн байгууллага, тэр дундаа монголын ард түмний дэмжлэгтэйгээр 2014-2017 оны хооронд хэрэгжүүлэх аж.

  Төсөл энэ оны эхний улиралд монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлж, танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийх ажээ.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…


URL:

Сэтгэгдэл бичих