Экс ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө шинэ”Ганцхудаг”-т морилох сураг чих дэлсэж байна.

Зургадугаар сарын нэгэнд Эх үрсийн баяр болдгоос гадна экс ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн өдөр тохиодог. Ерөнхий сайд байхаасаа тэрбээр энэ өдөр Их тэнгэрийн харшид хүүхэд багачуудын төлөөллийг хүлээн авч бэлэг тараадаг уламжлалтай болсон юм. Харин эзний албаа шилжүүлснээс хойш таг чиг болчихсон. Төрсөн өдрөө хүүхдүүдтэй өнгөрөөдөг байсан экс ерөнхийлөгчийг энэ жил бэлэг тараах болов уу гэж багачууд горьдож байгаа. Гэвч Энхбаярт энэ удаа хууль хяналтын байгууллага тийм боломж олгохгүй байж магад гэнэ. Яасан бэ гэхээр намынхаа эсрэг дажин дэгдээгээд буй түүнийг эрх баригчид хашраахаар шийдсэн сурагтай. Улсын хэвлэх үйлдвэрийн байрны хувьчлалтай холбогдон түүнийг саатуулан байцаах магадлал их болчихоод байгаа тул экс ерөнхийлөгчийн төрсөн өдөр энэ удаа шинээр баригдсан Танцхудаг”-ийн тамд өдөр хоногийг улираан бэлчээр солигдох бололтой. Эзэд хүртэл хоригддог сонихон ч ардчилал Монголд тогтож эхлэх нь ээ.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих